Улаанбаатар
Өнөөдөр / 2026.01.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зүрх сэтгэл-4

2020-6-23
0
ЖИРГЭХ

Үргэлжлэл нь...

Өдөр хоног өнгөрсөөр есдүгээр сарын 1-н болж, хичээлийн шинэ жил хэдийн хаяанд иржээ. Цэцэгдэлгэрийн амьдрал хэвийн үргэлжилсээр харин хувийн орон зайд нь нэвтрэх гэсэн залуус сэтгэлээ илчлэх нь үе үе харагдана. Энхриймаа яагаад ч юм, Бүрнээ гэдэг залуутай үерхээд эхэлжээ. Энэ нь Цэцэгдэлгэрт итгэмээргүй санагдавч “Төрөөг нээрээ ч удаан хүлээсэн дээ” гэж бодох ч Бүрнээ түүнд нэг л хүйтэн ер нь л таалагддаггүй юмсанж. Ажлын нэгэн өдөр эхэлж Цэцэгдэлгэр кассан дээр суудаг болжээ.

Энхриймаа: - За сайхан амарсан уу. Охидууд нь сайн биз дээ. Би чамд нэг юм хэлнэ ээ. Орой \инээв\

- Сайн сайн, бүгд хэвийн. Хойд айлын эмгэн .... Хорлоо эгч чамайг асуугаад байсан..Юу хэлэх гэж байгаа юм. Их л аз жаргалтай байх шиг ..

- За, тэр эмгэн яах вэ. Нөгөө хүү нь хэн билээ дээ ..

- Бумцэнд үү?

- Аан, тийм ээ. Тэрэнд миний дугаарыг чи өгсөн үү, ингэхэд

- Үгүй, би өгөөгүй. Надаас асуусан бол өгөх л байлаа. Сайн залуу шүү...

- Надруу мессэж бичээд, ёооё. Инээд хүрмээр гэдэг нь ....

- Энийг хэлэх гээд байсан юм уу, хэ хэ. Яах вэ дээ, миний бодлоор Бүрнээгээс хавь илүү хүү ....

- За, тэр яах вэ. Ингэхэд чи өөрөө сонирхоод байгаа юм биш үү?

- За, юу гэж дээ, Энхрий минь. Би чинь гурван хүүхэдтэй ээж хүн .... . Тэгээд ч надад одоо тийм орон зай үлдээгүй ...

- Тийм л дээ уучлаарай ... Орой ярилцана аа.

Цэцэгдэлгэр, Энхриймаад ямар нэгэн сайхан зүйл тохиолдсоныг гадарлаж байв. Яагаад гэвэл, тэрбээр ингэж инээмсэглэн аз жаргалтай ажилдаа ирдэг өглөө цөөн юмсанж. Түүний аав гэх архи үнэртүүлсэн том биетэй нөхөр нэгэн өдөр ажил дээр нь ирж, Энхриймааг дарамталж загнасаар хэдэн төгрөг авч шар шүдээ яралзуулан гарч явсанаас хойш Цэцэгдэлгэр “Ийм эцэг хүн байх гэж дээ” хэмээн Энхриймааг өрөвдөхийн эрхээр өрөвдөн түүний сайхан инээмсэглэлийн ард ямар их дарамт байдгийг төсөөлхөд ч хүнд санагдана.

Харин өнөөдөр тэрбээр үнэн сэтгэлээсээ аз жаргалтай харагдах нь найзын хувиар сэтгэлээсээ баярлана. Нэгэн өдрийн ажил дуусч ээлж солигдов. Энхриймаа, Цэцэгдэлгэрийг дагуулан нэгэн тохилог газар орон суугаад

- За, эхлэх үү. Найз нь бүр инээд ч хүрээд байх шиг, нэг тийм ...

- За, хэлээ юу болсон юм бэ..

- Чи таа л даа ...

- Ээжийн чинь эмчилгээ хийлгэх газар бүтсэн юм уу?

- Үгүй ээ, болоогүй байгаа. Хариу нь ирээгүй л байна, өөрөө...

- Аав чинь архины эмчилгээнд явчихсан юм уу?

- Чи одоо яагаад байгаа юм бэ. Тэр явлаа юу, яг харагдаач. Дүү нь явуулах гээд дийлэхгүй байхад миний үгэнд орлоо юу. Муу новшийн гэрт нь очоогүй удаж байна. Тэр өдрөөс хойш... ажил дээр ирдэг

- Тэгээд хаана байсан гэж, би таахгүй юм байна аа угаасаа ..

- За за, би жирэмсэн болсон. Ээж болно гээд бод доо. Гоё байгаа биз. Бүрнээтэй хамт амьдарч байгаа. \инээмсэглэв\

- Юу жирэмсээн. Гэхдээ та хоёр жил ч хүрээгүй, хэдэн сар ч болоогүй байгаа биз дээ. Миний мэдэхээр сар гаран уу?

- Яг зөв сар гарантай. Өмнө уулзаж л байсан ш дээ, найз нь...

 - Чи гэхдээ дургүй гээд байсан биз дээ. Ингэж болно гэж үү?

- Мэдэхгүй ээ, дуртай л болчихлоо. Аан гээч тэр надад хайртай гэж яаж ардаас гүйдэг байлаа даа, чи мэднэ шүүдээ. Ер нь эмэгтэй хүн өөртөө хайртай хүнтэй л суух нь зөв байх, тийм биз дэ.

- Чи өөрөө харин хайртай гэж үү. Төрөөд хайртай биз дээ. ..

- Байсан шүү дээ, одоо тийм биш болчихлоо. Ингэхэд надад баяр хүргэхгүй юм уу?. Чамд л ганцхан хэлж байна шүү.

- Баяр хүргэе.. Чи л өөрөө аз жаргалтай байвал болох нь тэр. Бүрнээтэй чинь нэг уулзах юмсан даа хүүхдээ... Овоо залуу юмаа. Миний сайхан бүсгүйг бөмбөг залгиулдаг...

- Тэгнээ, дараа уулзуулна аа. Нэг мэдэхэд л болоод өнгөрчихлөө.

Энхриймаагийн утас дугарав. Утсаа аван: За, одоо очлоо. Ойрхон байна аа. За, юу яриад байгаа юм дээ. Цэцэгээтэй л сууж байна. Одоохоон ок.

-За, найз нь явлаа. Өө нээрээ тийм. Энэ манай хамаатны эгчийн хийдэг кекс. Баярцэцэгт аваачиж өгөөрэй. Дуртай цагтаа ирж болно гэсэн шүү. Би гуйсан юм аа.

- Баярлалаа охин минь баярлана даа. Дараа манайд ирээрэй .

- За тэгнэ ээ, мэдээж. Бас нэг юм хэлэхээ таг мартаж. Би хотын төвийн салбарт ажиллахаар болсон. Гэхдээ ирж тооцоо нийлж байх болохоор уулзалдана шүү дээ. Харин байнга л уулзаж чадахгүй нь дээ. Санах байх даа чамайгаа.

- Тийм үү. Би яагаад мэдээгүй юм бол тушаал дэвшсэн юм уу?

- За дараа яръяа. Явлаа ... тэврье.. миний хоёр дүүг үнсээрэй ...бака.

Цэцэгдэлгэр энэ гэнэтийн яриан дундаас Энхриймаа жирэмсэн төдийгүй өөр салбар руу шилжиж байгааг мэдсэн ч утасны цаанаас хаачив гэж хашгирах эрэгтэй хүний дуу нэг л таалагдахгүй байлаа. Түүнд үнэхээр санаа зовдог найз нь учраас инээмсэглэлийнх нь ард өөр зүйл битгий байгаасай гэж хүснэ. Энхриймаа хэзээ ч эрүүл үедээ сэтгэлээ уудалдаггүйг Цэцэгээ маш сайн мэдэх билээ. Орой бүрэнхий болж Цэцэгээ автобусы буудал дөхөв. Хажууд нь жижиг тэрэг ирж зогсон цонхоор Төрөө инээмсэглэн “Алив суучих би хүргээд өгье”.

- Үгүй ээ, баярлалаа. Би өрөө явчихна аа.

- Чамтай ярих юм байна аа. Суучих л даа ...

 - За за баярлалаа. .. Юу ярих гэсэн юм. Төрөө, Цэцэгээг суулган юу ч дуугарахгүй явсаар гэрийнх нь үүдэнд ирж, хоёр пиво гарган задлаад...

- Битгий юм бодоорой. Май энийг уучих, хоёулаа л адилхан зовлон нэгтэй хүмүүс ...

- Уучлаарай би уудаггүй, чамд баярлалаа хүргэж өгсөнд ...

- Байж байл даа .. Энхриймаагийн тухай би сонсоон ... Бүнээтэй .. Тэр нь ч дээр биз дээ. Харин Бүрнээ биш бол болох байсан юм...

- Тэр чинь юу гэсэн үг вэ. Чамд ямар хамаатай юм бэ. Одоо өнгөрсөн, тэр хоёр удахгүй хүүхэдтэй болно. Оройтож дээ, Төрөө минь. За за би орлоо...

- Хэдэн жилийн өмнө би сайхан гэр бүлтэй байсаан. Эхнэр минь үнэхээр гайхалтай үзэсгэлэнтэй бүсгүй байсан юм. Даанч эхнэр минь хүүхдээ төрүүлж чадахгүй өнгөрсөн юм. Хүүхэд минь ч амьд үлдэж чадаагүй юм. Эхэндээ зогсоо чөлөөгүй архи ууж бараг орсон. Би чамайг сонссоон. Үнэхээр хэцүү юм даа. Хэн ч орлож чадахгүй нөхөж чадашгүй орон зай гэж ..... уучлаарай... \гэсээр гарч тамхи татав\.

Цэцэгдэлгэр Төрөөг өрөвдөвч хол одсон нөхөр өө санан бодлогошронгоо.

- Уучлаарай, би одоо оръё доо. Муухай зан гаргасанд ...

- Зүгээр дээ. Харин намайг уучлаарай. Чамаас нуугаад яахав гэж бодсон юм. Чи залууст нүүр өгдөггүйтэй адил би ч тийм ээ... Энхриймаа үнэхээр хэнд ч гологдохгүй сайн бүсгүй...

- Бас чамд сайн биш ээ хайртай ...

- Тийм ээ. Надад талтай л байх. Гэхдээ одоо надад тийм сэтгэл үнэхээр ....

- Ойлгож байна аа.... би ч гэсэн.

- Тийм ээ. Гол нь тэр Бүрнээ гээд залуу ёстой новш. Тэр биш байсан бол би баярлана. Надад хамаагүй ч гэсэн Энхриймааг арай ч ... тэр ...

- Төрөө минь чамд хамаатай байсан байж, чи мэдээгүй байсан байж ч магадгүй. Чи Энхриймааг аль хэдийн алдчихлаа, нүдэн дээр нь байсаар байхад шүү.

- Мэдэхгүй ээ. Гэхдээ би хүсэхгүй байна. Өөр хүн хайрламааргүй .... баяртай .. би явлаа ...

Цэцэгээ мөн баяртай гэж хэлээд хашааны хаалгаар оров. Гэрийн үүдэнд хааяа суудаг сандал дээр суун Төрөөг ойлгохыг хичээв ч ойлгосонгүй. Нэг тал зүрх нь бурхан болооч эхнэр нь харин нэг тал нь Энхриймаа гэж үү, яаж тэгж болно гэж. Хайрт минь, би арай .... за үгүй байлгүй дээ. Юу бодох нь энэ вэ гэсэн бодол аргамжиж гэртээ оров.

Баярцэцэг ээждээ цай хоол хийж өгөн “Өнөөдөр нэг хүн ирсэн. Цэндээ өвөөгийн дүү сургуулийн захирал гэсэн. Тэгээд тантай уулзана гэсэн шүү. Энэ утасны дугаар нь”.

- Ямар сайхан мэдээ вэ. Ээж нь бүр мартчихсан явж шүү.

- Урнаа эгч бас ирсэн. Амгалан ах бид нарт юм явуулсан байна лээ. Таныг ирэхээр задлая гээд задлаагүй байгаа.

Цэцэгээ том цаасан хайрцагтай илгээмжийг задлав. Дотор нь а хувцас хунар бас хичээлийн хэрэгсэл ч байв. Баярцэцэг бөөн баяр болж “Энэ цүнх надад байх даа. Баянмөнхөд энийг юм байна. Баянаа миний дүүд энэ таарах юм байна. Ээж бид хэд зах гарч юм бэлдэх шаардлагагүй болчихож байгаа юм биш үү. Амгалан ах тань руу залгаагүй юу. Утсаа авахгүй юм гээд байна гэсэн шүү. Өө, нээрээ энэ гутлыг Урнаа эгч танд өгсөн” ...

Цэцэгээ тэр нэгэн өдөр Урнаатай дэлгүүрээр явж байхдаа өмсөж үзэж байсан гутал мөн байв. /Яахнав дээ, өөрсдийгөө яая гэж байгаа улс шүү дээ. Хөөрхий муу ах минь, хүний нутагт ямар л олигтой байх вэ дээ. Ажил нь тийм ч амар биш байж таараа. Эрүүл энх л байгаасай даа./ гэсэн бодолд орох зуур Баянжаргал охины бяцхан гар нүднээс нь дусах ганц нулимсыг арчин тэврэв.

Цэцэгээ инээмсэглэн “Миний охин яасан бэ. Ээж нь эвшээхээр нулимс гардагийг мэднэ биз дээ”.

- Та сая эвшээгээгүй шүү дээ. Би өнөөдөр уйлсан. Ттаныг ирэхээс өмнө Баярмаа эгч ирээд намайг гэртээ авч явна гэсэн, би уйлсан ..... Би тэнд очихгүй

- Юу гэнэ ээ. Миний охин үнэн юм уу?

- Тийм ээ. Хорлоо эмээ байгаагүй бол аваад явчих байсан байх аа.

- Тэгээд надад яагаад хэлээгүй юм. Би чамайг хэлдэг биз дээ. Янз бүрийн юм болбол залгаж бай гэж ... \загнав\. Баярцэцэгийн инээмсэглэл замхарч гуниг хуран уйлав. Цэцэгээ утсаа цүнхнээсээ гарган Урнаа эгч рүүгээ залгах гэтэл Хорлоо хөгшнөөс 10 гаруй дуудлага ирсэн байв. Тэрбээр ажил дээрээ утасныхаа дууг хааснаа мартсан юмсанж. Цэцэгээ Баярцэцэгийг “Тэврэн уучлаарай, охин минь. Ээж нь айсандаа уурлачихлаа. Баярмаа заавал надтай ингэж харьцах гээд байгаа бол ээж нь тэвчихгүй ээ. Яасан ч та хэдийгээ тэдэнд алдахгүй ээ. За юу”.

- Та яагаад эмээ, эгч хоёрын өөдөөс зоригтой байж болдоггүй юм. Дэлгэр ахад хэлье тэгэх үү. Дахиж ирнэ гэсэн .Баянмөнхийг бас явуулахгүй гэсэн. Миний аавыг үхсэн болохоор биднийг дээрэлхээд байгаа юм уу? \ уйлав\.

Цэцэгээ юу ч хэлж чадсангүй Баярцэцэгийг тэвэрсээр. “Миний охин Дэлгэр ахдаа битгий хэлээрэй. Ах чинь ууртай хүн яаж ч мэднэ. Олгой хагаравч тогоон дотороо гэж том болохоороо ээжийгээ ойлгоно оо. Ямар ч байсан чиний эмээ шүү дээ. Аавыг чинь төрүүлсэн хүн. Аав чинь төрөөгүй бол миний охин гарахгүй байсан шүү дээ. Хол одсон хүний ясыг өндөлзүүлж болдоггүй юм. Эдний гэрээс ганц ухаантай мундаг хүн нь аав чинь байсан юм даа. Одоо бодох нь ээ, мөн ч их юм надад сургаж дээ хань минь. Эмээтэй чинь би хэрэлдэж болохгүй ээ. Ийм хүн ч байгаагүй юм. Зарим зүйлд цаг хугацаа хэрэгтэй байдаг юм шүү охин минь”.

- Яагаад. Таныг янз бүрээр хэлдэг би сонсож байсан. Ашгүй холдоод энд ирсэн чинь одоо Баярмаа эгч ирээд надад хэцүү байна ээжээ ...

- Битгий санаа зов доо, ээж нь хажууд нь байна.

- Баянмөнх ирэхгүй бол яах юм бэ?

-Тэр тэгж ярихгүй шүү. Хэдүүлээ очиж авахаас, миний охин дүүгээ орхихгүй биз дээ.

- Үгүй ээ орхихгүй. Намайг хааяа уурлуулдагч Баянмөнх миний дүү шүү дээ. Дүү нараа би хэнд нь ч өгөхгүй ... Та хэлж чадахгүй бол би хэлнэ .. Тэд нараас айхгүй.. Цэцэгээ Баярцэцэгийн нүднээс Баясгалангийн ууртай царайг олж харан:

- Миний охин аавтайгаа ямар адилхан гээч. За ээж нь Хорлоо эмээтэй нь орж уулзчихаад ирье. Миний охидууд ороо засаад унтаж байгаарай.

- Хорлоо эмээ шинэ зурагттай болсон. Бид нарт хуучин зурагтаа өгнө гэсэн. Би танаас асуух гээд аваагүй.

Тэрбээр гэрээс гарч Хорлоо хөгшнийд оров. Хорлоо дусал залгуулсан хэвтэж байв. Цэцэгээ “Хүүе та минь яагаа вэ. Юу болов эгч минь”...

- Өө, чи ирчихэв үү. Зүгээр хүүхээ, жаахан даралт хөдлөөд . Ашгүй хажуу айлын сувилагч охин байж таарлаа.

- Манай нэг дүү ирээд таныг зовоож дээ. Муу золиг, уучлаарай эгч минь би... би...

- Зүгээр дээ. Одооны хүүхдүүд ч ах захаа мэдэхээ байж ээ. Чиний буруу юу байхав. Хөгшин хүний даралт жаахан нэмэгдсэн төдий. Муу охиныг минь юу юугүй авч явах гээд. Муу хүүхэн чинь нүд ам нь гялалзаад айхтар золиг харагдана лээ.

- Харин тийм ээ, уг нь гайгүй л хүн юм байгаа юм. Та дахиж битгий оролцоорой, эгч минь. Би хүүхдүүдээ Урнаа эгчийнд үлдээж байхаас даа.

- Юүгхэв хүүхээ, манайд үлдээж бай. Манайхаас арай ч аваад гарч чадахгүй биз. Харин ч тэр даварсан хүний үнэргүй юмнуудаас айхгүй шүү...Санаа зоволтгүй охин минь эгч нь ч бас юм үзсэн хүн шүү.. Хэд хэдэн хадмын царай харсан хүн дээ, залуу ч байж дээ.\инээмсэглэв/.

- Баярлалаа танд ...

- Өө, нээрээ тэр зурагтыг аваад ор. Үзэж харах юмгүй байхад хоёр хөгшин уйддаг байхад хүүхдүүд уйдана шүү дээ.

 - Манайх ч зурагт үздэггүй айл даа. Бүр сурчихсан баярлалаа. Охин минь захиад байсан юм ..

- Баярцэцэг сүрхий охин шүү .. Шартай гэж, тэр хүүхний гарыг хазчихдаг байгаа юм даа. Болж муу хог хэ хэ .

Цэцэгээ инээмсэглэн Хорлоо хөгшинийхөөс зурагт тэврэн гэртээ орож хоёр охиноо тэврэн унтав.

Баярмаа ирсэн өдрөөс хойш хэд хоног өнгөрөв. Цэцэгээ хүүг нь явуулахгүй гэдгийг сайн мэдэх тул ажлаасаа чөлөө авч хадмынх руугаа явахаар шийдэв. Дэлгэрбаяр дүүтэйгээ явах санаа байвч тэрээр уурандаа юу ч хэлж мэдэх тул бас хүчилсэнгүй. Ямар ч байсан Дамдин хөгшинтэй холбогдохыг хичээн тэднийхээс нэг их холгүй зусдаг жил зовлон жаргалаа хамтатгасан найз бүсгүй Янжаа руу утсаа аван залгав.

- Байна уу. Янжаа сайн байна уу. Цэцэгээ байна аа.

- Хүүе сайн уу. Ямар сонин хүн бэ. Чи чинь чимээ өгөхгүй ямар удав аа. Муу найзыгаа хотын хүүхэн болоод мартчихав уу.

- Үгүй дээ, яалаа гэж дээ. Чи минь сайн уу, хүүхдүүд сайн биз дээ.

- Сайн сайн, хоёр охин сайн уу. Баянмөнх хааяа манайхааар ирдэг юм. Манай хүүтэй ойр дотно. Чи мэднэ дээ. Тэр хоёр их хөөрхөөн, хониныхоо дунд хэзээний том хүмүүс шиг сууж байдаг юм. Энэ муу Дамдин хөгшинд л бөөн нэмэр байгаа даа ..

- Тийм үү. Хүүгээ санаад байна аа. Чи нэг яриулаач. Бас аавтай ч ярих хэрэг байна.

- За, найз нь хэл хүргэе дээ. Утасны сүлжээ их муу. Найз нь нөгөө “Бор толгой” дээрээ гарч ирээд ээжтэйгээ яриад буух гэж байлаа. Ашгүй чи залгалаа, энэ чиний дугаар юм уу?

 - Тийм ээ? ...

- Өө цэнэг ...

Цэцэгээ Янжаагаас хүүгийнхээ тухай сонсоод сэтгэл нь бага боловч амарч, ямарч байсан Янжаа минь хэл холбож өгнө дөө хэмээн бодно. Ажил тарахын алдад салбарын захирал Бундмаа гэх шар махлаг бүсгүй орлог авахаар ирэв. Цэцэгээ чөлөө гуйвал өгөхгүй шинжтэй “Дөнгөж ороод удаагүй байж чөлөө нэхдэг чам шиг хүн байх уу”  гээд халгаасангүй. Цэцэгээ арай хийн зөвшөөрүүлж долоо хоногийн чөлөө авсан ч шөнийн ээлжинд улирч ажиллах болзолтой болов.

“За, тэр болзол ч яахав. Хүүгээ л авч ирж байвал хамаа алга” хэмээн дотроо бодно. Үд хэвийх үед Янжаа залгав. Цэцэгээ утсаа авбал:

- Ээж байна уу. Та хэд сайн уу. Баянмөнх байна аа.

- Сайн сайн, миний хүү сайн уу.

- Сайн ээж.. Өчигдөр Баярмаа эгч ирээд явсан. Намайг энд сургуульд оруулна гэсэн. Надад зөндөө гоё юм авчирч өгсөн ...

- Алив өвөөтэй нь яръя, байна уу?

- За ээж. Цэцэгээ энэхэн зуур үнэхээр Баярмааг түүнээс хүүхдүүдийг нь салгах санаатай бүр хэрэгжүүлж буйг ойлгов.

- Байна уу. Миний охин бие сайн биз дээ. Охид минь сайн биз ..

- Сайн сайн, тэр яах вэ. Аав минь юу л болоод байна даа. Баярмаа бас юу яриад явна. Та надад амласан биздээ.

- Дуулдахгүй байна аа, хүүхээ.... айн байна уу... байна уу... Утас тасрав.

Цэцэгээ дахин залгавал холбогдсонгүй. Орой болж ажил тарж гэртээ очоод утсаа байн, байн ширтсээр Баярцэцэг ээжийгээ ажиглан “Ямар нэгэн юм болсон юм уу. Таны царай яагаа вэ. Утсаа байн байн хараад л” ...

- Ээж нь дүүтэй нь өнөөдөр яриад аа.

- Тийм үү. Юу гэж байна. Сайн байна гэнэ үү. Хэзээ ирнэ гэж байна эсвэл бид явах юм уу?

- Сайн сайн, ээж нь явна аа. Миний охин Дэлгэрбаяр ахындаа дүүтэйгээ үлдсэн нь дээр байх аа.

Утас нь дугарав. Цэцэгээ Янжаагийн дугаарыг хараад баярлан утсаа аван:

 - Байна уу Яагаад тасарчихав.

- Сүлжээ унаадаа. Дамдин ах үхэр малаа ойртуулна гээд явчихсан. Баянмөнх л чиний дууг сонсоод хөөрхий уйлж байна лээ. Санахаас яахав дээ, нялх юм. Чи ер нь ирвэл яасан юм бэ. Баярмаа чамайг муулж, муулж явсан. Нэг хар юмтай болсон ч гэнэ үү. Ггэртээ ордоггүй арай л банзалдаад хүүхдүүдээ хаяад явдаг гээгүй байгаа даа.

- Өөр юу гэж байна..

- Найз нь уурлаад гаргачихсаан. Баянааг авахад туслаач ч гэх шиг. Хачин юм ярьж явна лээ. Хүн яаж ингэж өөрчлөгдөж чадаж байна аа айн.

- За за, найз нь ойлголоо. Удахгүй очноо, үгүй ээ маргааш гарлаа.

- Тэг ээ. Найз дээрээ хүрээд ир. Охидуудтайгаа ирнэ биз дээ. Жаргалмаа эгч арай дэндүү болчихсон байна лээ. Манай хүнийг хүмүүсийн хажууд элдвээр хэлсэн байгаа юм даа. Талийгч бид хэд ямар сайн найзууд байлаа даа, гомдмоор.

- За, удахгүй уулзая. Очоод ярилцая, баяртай...

Баярцэцэг хажууд байх тул лавлаж ярихыг ч хүссэнгүй. Цэцэгээ Баярмааг тийм зүйл яриад явна гэж төсөөлөөгүй учир үнэхээр их гомдсондоо хэдэн дусал унаган хэвтэнэ. Өглөө болж явах бэлтгэлээ базаав. Баярцэцэг тас зөрсөөр байгаад хамтдаа явахаар болжээ. Дэлгэрбаяр хамт явахыг дахин, дахин гуйсан ч Цэцэгээ “Хадмууд дуудсан охидуудаа хармаар байна гэсээн. Ямар нэгэн зүйл байхгүй. Чи дандаа буруу бодож түргэддэг шүү. Яах гээд байгаа юм бэ. Очиж хөгшин хүмүүсийн даралтыг ихэсгэчихнэ” гэх зэргээр уурласаар болиулжээ.

Үргэлжлэл https://www.24tsag.mn/a/183060

Хард овогт Ц.Билгүүн

Өмнөх нь..... 

Зүрх сэтгэл-1 https://www.24tsag.mn/a/182997

Зүрх сэтгэл-2 https://www.24tsag.mn/a/183021

Зүрх сэтгэл-3 https://www.24tsag.mn/a/183034

Зүрх сэтгэл-4 https://www.24tsag.mn/a/183048

Зүрх сэтгэл-5 https://www.24tsag.mn/a/183060

Зүрх сэтгэл-6 https://www.24tsag.mn/a/18312

Зүрх сэтгэл-7 https://www.24tsag.mn/a/183127

Зүрх сэтгэл-8 https://www.24tsag.mn/a/183143

Зүрх сэтгэл-9 https://www.24tsag.mn/a/183148

Зүрх сэтгэл-10 https://www.24tsag.mn/a/183160

Зүрх сэтгэл-11 https://www.24tsag.mn/a/183177

Зүрх сэтгэл-12 https://www.24tsag.mn/a/183199

Зүрх сэтгэл-13 https://www.24tsag.mn/a/183232

Зүрх сэтгэл Төгсөл https://www.24tsag.mn/a/183253

0
ЖИРГЭХ
Санал болгох
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 5 гоё үзвэр
Өмнөд Солонгос, Японы удирдагчид бөмбөр тоглож, К-поп дуунуудыг хамтран дуулжээ
СГЗ Л.Нямаа агсны "Бүтээлийн чуулган" 2 боть ном уншичдад хүрнэ
Харбины фестивалийн ОНЦЛОХ ЗУРГУУД
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (106)

  • Lkhagvasuren (66.181.161.58)
    Daraagiihan yagaad udaad bn aa
    2020 оны 06 сарын 26 | Хариулах
  • хишигээ (202.55.188.88)
    6g ni tesen ydan hvleej bn amjilt
    2020 оны 06 сарын 26 | Хариулах
  • G Purevsuren (66.181.179.100)
    Saihan zohiol bna bayrllaa staash n unishimaar bna
    2020 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.161.64)
    uneheer talagdaj bna
    2020 оны 06 сарын 25 | Хариулах
  • Алтаннавч должинсурэн (66.181.161.101)
    Ургэжилэл байгаа юу
    2020 оны 06 сарын 25 | Хариулах
  • uranbileg (66.181.161.30)
    yasan shan zohiol we yrgeljleliig ni hurdan unshmasr bn amjilt hvsi
    2020 оны 06 сарын 25 | Хариулах
  • Chimeg (64.119.23.149)
    balalaa
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • Jewel (202.55.188.45)
    Гоё зохиол бна баярлалаа Үрэгжлэл тэсэн ядаж хүлээнж бна
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.161.58)
    6аан хэзээ гарах бэ саихан зохиол бна шүү
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.161.3)
    Bayarlalaa saihan zohiol bna daraagiih ni hezee we
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.55.188.89)
    Сайхан зохиол байна.Баярлалаа. Үргэлжлэлийг нь хүлээж байна.
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.190.26)
    Bayarlalaa bas l saihan zohiol bn neg dor bugdiig ni unshaa
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (139.5.219.152)
    үргэжлэлийг уншихгүй бол унтаж чадахгүй байхаа гое зохиол бна
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.21.103.94)
    сайан зохиол байна. үргэлжлэлийг хаанаас авах вэ
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • Дэлгэрмаа (202.126.89.183)
    Сайхан зохиол оруулаж байдагт баярлаж байгаа шүү
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • Батнасан (122.201.22.228)
    Сайхан зохиол байна энэ ном худалдаанд гарсан уу
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • Yargui yargui (202.179.21.250)
    Daraa giin heseg bna uu
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • Jagaa (66.181.161.52)
    Saihan zohiol bba
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
    • saihan boljee
      2020 оны 06 сарын 24
  • Сарангэрэл (66.181.161.120)
    Сайхан зохиол бна
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • Ynja Ynjka (202.126.89.127)
    Saihan zohiol bn bayrallaa
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.126.89.127)
    Goe zohiol bn bayrallaa daragiin hedging tesen yuan hvleej bn
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • Энхтүвшин (202.55.188.33)
    Үнэхээр сайхан зохиол байна
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.55.188.94)
    Goe bljee
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • tumee (66.181.161.8)
    saihan zohiol baina bayrllaa
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • B.icinhorloo (223.62.21.162)
    Bayrllaa saihan zohiol bnaaa
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • Одко (66.181.161.78)
    Үнэхээр таалагдлаа. Баярлалаа.
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Лхагва гарагт болно
    8 цаг 49 мин
  • Хүйтэнд гадаа хоносон машиныг хэрхэн асаах вэ?
    8 цаг 54 мин
  • Нийслэлийн ЕБС-ийн ахлан ангийнхан ирэх долоо хоногт цахимаар хичээллэнэ
    8 цаг 57 мин
  • Улаанбаатарт 29 градус хүйтэн байна
    9 цаг 11 мин
  • Сингапурт цахилгаан тамхи татвал шоронд орно
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Доналд Трамп: Грийнландыг АНУ-д нэгтгэхийг эсэргүүцсэн улс орнуудад гаалийн тариф ногдуулна
    Өчигдөр 16 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Ц.Бямба-Отгон VS Улсын заан Б.Серик
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Бат-Өлзий
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын харцага Б.Зоригтбаатар
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай VS Улсын заан Б.Пүрэвсайхан
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • ТОЙМ: Өнгөрч буй долоо хоногийн дэлхийн амьдралыг 24 гэрэл зурагт багтаав
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 5 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах цогц шинэчлэлийг аймаг, орон нутгийн удирдлагууд дэмжиж ажиллахаа илэрхийлэв
    Уржигдар 14 цаг 54 мин
  • О.Тулга: Японы дээд лигт орж, ур чадвараа сайжруулахыг хүсэж байна
    Уржигдар 14 цаг 08 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Уржигдар 13 цаг 31 мин
  • АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мөрөөдлөө биелүүлж нобелын шагнал гардлаа
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
    Уржигдар 12 цаг 43 мин
  • Эмми шагналт жүжигчин Тимоти Басфилд бага насны хөвгүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр яллагдана
    Уржигдар 11 цаг 56 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
    Уржигдар 11 цаг 35 мин
  • БАЙР СУУРЬ: Аймгийн засаг дарга нар юу хэлэв?
    Уржигдар 11 цаг 08 мин
  • Тодорч буй хүчтэн: Дархан аваргын удмын бөх идэр залуухан Д.Мөнх-Отгон зааны тухай 10 баримт
  • Үндэсний дээд лигийн "Үнэ цэнэтэй тоглогч"-оор шалгарсан Б.Болор-Эрдэнэ гэж хэн бэ?
  • Улсын цолонд ойрхон ирснээ баталсан Ц.Төмөрцоожийн тухай 12 баримт
  • СТАТИСТИК: Заан С.Хүрэлбаатараас Дархан аварга Н.Батсуурь хүртэлх 34 жилийн амжилт
  • БАРИМТ: Үзэгчдийг байлдан дагуулсаар буй "АВАТАР"
  • "Бөхбилэгт" дэвжээнийхээ ерөнхий дасгалжуулагч болсон Р.Пүрэвдагвын тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Занданшатар: Мөнгө тараахаас илүү эдийн засгийн цэгцтэй, зөв бодлого барих нь үр дүнтэй
  • Их хурлаа хийх гэж буй Монголын зохиолчдын эвлэлийн тухай баримтууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Э.Бат-Амгалан: Хотын дарга болох санаа оноо, яриа хөөрөө байхгүй
  • Тайландад төмөр замын барилгын кран галт тэрэг дээр унаж, олон хүний амь эрсэджээ
  • Доналд Трампын визийг нь түдгэлзүүлсэн 75 улсын тоонд Монгол багтжээ
  • Чөлөөт бөхийн УАШТ-д зодоглосон бөх аавтай, удамтай хүүхдүүд
  • Б.Жавхлан: "Цагаан алт" хөдөлгөөний хүрээнд малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэхэд анхаарч байна
  • БНСУ-ын прокурорууд Ерөнхийлөгч асан Юн Сок Ёль-д цаазын ял оноохыг шүүхээс хүсчээ
  • Иргэний эрх, ардчиллын зарчмыг хамгаалсан түүхэн шийдвэр
  • Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ
  • Газар тариалан эрхлэгчид төрийн бодлого тогтвортой үргэлжлэх хэрэгтэй байна гэв
  • "Их жанжин Д.Сүхбаатарын мөрөөр..." арга хэмжээ эхэллээ
  • А.Амартүвшин: Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ
  • Үндэсний дээд лигийн "Үнэ цэнэтэй тоглогч"-оор шалгарсан Б.Болор-Эрдэнэ гэж хэн бэ?
  • Тайландад төмөр замын барилгын кран галт тэрэг дээр унаж, олон хүний амь эрсэджээ
  • Улсын цолонд ойрхон ирснээ баталсан Ц.Төмөрцоожийн тухай 12 баримт
  • Орон сууцны үнэ 12.3 хувиар өсжээ
  • Э.Бат-Амгалан: Хотын дарга болох санаа оноо, яриа хөөрөө байхгүй
  • Тодорч буй хүчтэн: Дархан аваргын удмын бөх идэр залуухан Д.Мөнх-Отгон зааны тухай 10 баримт
  • "Их жанжин Д.Сүхбаатарын мөрөөр..." арга хэмжээ эхэллээ
  • БНСУ-ын прокурорууд Ерөнхийлөгч асан Юн Сок Ёль-д цаазын ял оноохыг шүүхээс хүсчээ
  • Б.Жавхлан: "Цагаан алт" хөдөлгөөний хүрээнд малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэхэд анхаарч байна
  • Иргэний эрх, ардчиллын зарчмыг хамгаалсан түүхэн шийдвэр
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална
  • МСБХ-ны эмэгтэй лигийн улирлын ШИЛДЭГҮҮД
  • Монгол багш нарын бүтээсэн чипийг есөн дүүрэгт хэрэгжүүлэх чиглэлээр IT компаниудтай уулзлаа
  • Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
  • “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-нд эхэлнэ
  • Г.Занданшатар: Мөнгө тараахаас илүү эдийн засгийн цэгцтэй, зөв бодлого барих нь үр дүнтэй
  • БАРИМТ: Үзэгчдийг байлдан дагуулсаар буй "АВАТАР"
  • СТАТИСТИК: Заан С.Хүрэлбаатараас Дархан аварга Н.Батсуурь хүртэлх 34 жилийн амжилт
24 баримт
  • Их хурлаа хийх гэж буй Монголын зохиолчдын эвлэлийн тухай баримтууд
  • Г.Занданшатар: Мөнгө тараахаас илүү эдийн засгийн цэгцтэй, зөв бодлого барих нь үр дүнтэй
  • "Бөхбилэгт" дэвжээнийхээ ерөнхий дасгалжуулагч болсон Р.Пүрэвдагвын тухай сонирхолтой 24 баримт
  • Үндэсний дээд лигийн "Үнэ цэнэтэй тоглогч"-оор шалгарсан Б.Болор-Эрдэнэ гэж хэн бэ?
  • Улсын цолонд ойрхон ирснээ баталсан Ц.Төмөрцоожийн тухай 12 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК