Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийлээ.
Манай улсад 77 хүн ажиглалтад шинээр орж 9 хүн ажиглалтаас гарч 2632 хүн ажиглалтад байна. Тусгаарлах байранд нийт 112 асрагч, 108 сувилагч ажиллаж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "172 хүний сорьцинд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ОХУ-ын цэргийн онгоцоор ирсэн 75 хүнээс коронавирус илрээгүй, 56 хүний давтан шинжилгээнээс мөн илрээгүй. Дахин 5 хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжлээ. Ингээд нийт 175 хүн эдгэрч, 44 хүн эмчилгээнд үлдсэн" гэлээ.