Эрүүл мэндийн яамнаас дэлхий дахинд Covid-19-ийн халдварын тохиолдол 10 саяд хүрсэн талаар мэдээллээ. Тодруулбал, цар тахлын тохиолдол зургаан хоногийн дотор нэг саяар нэмэгдсэн бол цаашид 1.7 тэрбум хүн Covid-19 өвчлөх магадлалтай гэсэн тооцоог АНУ, БНХАУ-ын эрдэмтэд гаргажээ.
Энэ талаар тус яамны хэлстийн дарга Д.Нарангэрэл "Энэ сарын 27-нд долоон хүн ажиглалтад нэмж орсон бол гурван хүн ажиглалтаас гарсан.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 119 дугаарын утсанд 136 дуудлага ирснээс ихэнх нь халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө авсан байна. Мөн иргэдийн зүгээс зоогийн газарт хүмүүс ихээр цуглаж, баяр наадам тэмдэглэж, амны хаалтаа зүүхгүй байгаа талаар гомдол санал гаргасан байна" гэлээ.