Дэлхий даяар нийт 10 сая гаруй хүн коронавирусний халдвар авсан бол 500 мянга гаруй хүн нас барлаа. Сүүлийн 24 цагт 190 мянган хүн халдвар шинээр авч, 3400 гаруй хүн нас барсан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Энэ талаар тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Энэтхэг улсад сүүлийн өдрүүдэд халдвар эрчимтэй тархаж байна. Тува, ОХУ-д халдвар тасралтгүй нэмэгдэж, бүртгэгдэж байна. Энэ утгаараа хөл хориогоо сулруулсан зарим улс орнууд шийдвэрээ эргэн харж, онц дэглэмээ сунгахаа, эрчимжүүлэхээр боллоо.
Манай улсад хяналтад байгаа иргэдийн дунд архаг хууч өвчтэй 330 хүн байна. Одоогоор 87 хүн хяналтад байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн оюутнуудаас 51 хүн архаг хууч өвчтэй, таван хүн эрчимт эмчилгээнд байна. Орон нутгийн гал тэргэнэд тандалт судалга хийж байна” гэв.
Мөн “Сүүлийн нэг өдөрт 190 гаруй мянган тохиодлол бүртгэгдлээ. Энэ бол хамгийн олон тохиолдол бүртгэгсэн тоо. ДЭМБ-аас эмнэлгийн бэлэн байдал, хөрөнгө орлогын төлөвлөлт, шаардлагатай зүйлс зэргийн удирдамжийг боловруулсан. Зарим улс оронд хөл хориог сулруулсантай холбогдуулан аялал жуучлал, шашны арга хэмжээ, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиогдох нь олширч байна. Солонгос улсад шашны арга хэмжээний үеэр халдвар бүртгэгдлээ” гэлээ.