Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Зургадугаар сарын 10-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэнээс гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн.
Тодруулбал, ирсэн даруйд нь, мөн энэ сарын 22-нд хоёр удаа давтан шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан.
Гэвч 19 дэх хоногийн дараа дахин шинжилгээ хийхэд халдвар илэрлээ. Халдвар илэрсэн иргэдээс 14-өөс дээш хоногийн дараа халдвар илэрч байна. Энэ утгаараа 21 хоногийн тусгаарлалт зөв арга хэмжээ гэдгийг батлан харуулж байна. Ингэснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 220 болж, үүнээс 175 хүн бүрэн эдгэрсэн бол хяналтад байгаа иргэдээс есөн хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэлээ.