Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ГБХЗХГ: Хурдан морины уралдаанд бүртгүүлэхдээ уралдаанч хүүхдүүдийг хамт ирүүлнэ

2020-6-29
0
ЖИРГЭХ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр Тулгар төрийн 2229 жил, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үед хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллах ажлын хүрээнд ямар  ажлыг зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. Хуралд ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ш.Чинбат, Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Захиргаа санхүү, хэлтсийн дарга Г.Мөнхнасан, ГБХЗХГ-ын Хүүхдийн эрхийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал нар оролцсон.

Мэдээллийн эхэнд ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Коронавируст халдвар “КОВИД-19” цар тахлын үед үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах түр журмын хэрэгжилтийг тус тус ханган ажиллах хүрээнд  Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг хүүхдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр улс орон даяар 06 дугаар сарын 29-нөөс 07 дугаар сарын 08-ны өдрүүдэд Сумын Засаг даргын тамгын газар, Аймаг, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар дээр 7 дугаар сарын 09 нд Хурдан морины уралдааны бүртгэлийн талбай дээр тус тус бүртгэлийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна гэсэн юм. Мөн хурдан морины уралдаанч хүүхдийг бүртгүүлэхдээ Эрхэм хүндэт уяач та бүхэн Хурдан морь уралдаанч хүүхдээ бүртгүүлэхдээ заавал уралдаанч хүүхдийнхээ хамт ирж цахим бүртгэлд бүртгүүлнэ. Эцэг эхчүүд хүүхдийн бүртгэлийг хийлгэхдээ:

  • хүүхдийн төрсний гэрчилгээ,
  • Хүүхдийн эрүүл гэдгийг тодорхойлох эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт
  • эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл,эсвэл уяач эцэг эх, хүүхдийн хооронд байгуулсан гэрээ
  • Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалд даатгуулсан гэрээг авчирна.

Хурдан морины уналдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хувьд уралдаан хүүхэд нь заавал даатгуулсан байх ёстой бөгөөд уг даатгал нь дан ганц хурдан морины уралдааны үед биш бүтэн 1 жилийн хугацаанд дараах нөхцөлүүдэд нөхөн олговор олгох юм. Үүнд:

  • Суурь хураамж 100.000 төгрөг, нөхөн олговор 20.0 сая хүртэлх
  • Дан ганц хурдан морины уралдааны үед бус бүтэн 1 жилийн хугацаанд буюу бусад нөхцөлд гэмтэж бэртсэн үед нөхөн олговор бүрэн олгогдоно.
  • Нөхөн олговорт аймаг, сум хоорондын тээвэрлэлтийн зардал багтсан.

Одоогийн байдлаар санхүүгийн зохицуулах хорооноос Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын бүрэлдэхүүнийг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан 11 даатгалын компани байгаагаас дээрх нөхцөлүүдийг гэрээндээ тусгасан 4 компани байна.

Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж эцэг эх, асран хамгаалагч болон уяач  та бүхэн “Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морин хэрэгсэлд тавигдах шаардлага MNS 6264:2018 стандартын дагуу хурдан морины уралдааны үед уралдаанч хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хамгаалалтын хувцас хэрэглэлийг бүрэн өмсгөх уралдуулах шаардлагатай гэсэн юм.  

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ҮЕД ХҮҮХДИЙН ЭРХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХ ТУХАЙ

Жил бүр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенц,  Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Үндэсний баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2018 стандартын хэрэгжилтийг хангах, хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг.

Хурдан морины уралдаанч хүүхдийн хурууны хээн цахим бүртгэлийн системийг 2018 оноос 21 аймаг, нийслэлд амжилттай нэвтрүүлсэн. Энэхүү бүртгэлийн системд уралдаанч хүүхэд, уяачдын үндсэн мэдээлэл байхаас гадна тухайн жилд уралдсан тоо, амжилт, бэртэл гэмтлийг бүртгэх, хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, хориглосон ажлын байр зэрэг хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянах, уяач болон морины эздийг хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүргийн хэрэгжилтийг газарзүйн байршил, цаг хугацаанаас үл хамааран хянах боломжийг олгож байгаагаар давуу талтай юм.

Манай байгууллагын “Хүүхэд, гэр бүлийн мэдээллийн нэгдсэн сан”-д 2019 онд давхардсан тоогоор 10.435 хүүхэд бүртгэгдсэн.

Үндэсний морин уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2018 стандартыг шинэчилж, Засгийн газрын 2019 оны “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоол гарган, хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажилласны үр дүнд 2018 онд 491 удаагийн хурдан морины уралдаан зохион байгуулагдсан бол 2019 онд 172 болж, уралдааны тоо 2,8 дахин буурсан,  уралдааны үед мориноос унасан хүүхдийн тоо 448 байгаа нь өмнөх оноос 213-аар буурсан үзүүлэлттэй байна. 2019 онд уралдааны үед мориноос унаж бэртсэн 121 хүүхэд 186,6 сая төгрөгийн гэнэтийн ослын даатгалын нөхөн олговор авсан байна.

2019 онд Монголын морин спорт уяачдын холбоотой хамтран ажиллах санамж бичгийг байгуулж,  Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан, хаврын болон зуны улирлын аймаг, бүс, сум, дүүргийн хурдан морины уралдааны үед уралдаанч хүүхийг эрхийг хамгаалах, эрсдэлийг арилгах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2020 оны 01 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан хурдан морины уралдааны үед хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэл, удирдамжийг баталж, 21 аймаг, нийслэлд өгсөн. Мөн Монголын морин спорт уяачдын холбоотой уулзалт хийж, мэдээллээ нэгтгэсэн. Техник хэрэгслийн хангамж,  картын нөөцөө бэлдэж байна.

  1. “Коронавируст халдвар /КОВИД-19/-ийн цар тахлын үед үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах түр журам”-ыг мөрдөж, хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр Хүүхэд бүрийг онлайн болон офлайн горим дээр хурууны хээгээр бүртгэж, бүртгэлийн цахим карт олгоно.
  2. Хурдан морины уралдаанч хүүхдийг бүртгэх ажлыг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрүүдэд сум, аймаг, нийслэлд бүртгэнэ. Аймаг, нийслэлд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн байранд бүртгэлийг өглөөний 08.30-20.00 цагийн хооронд бүртгэнэ.
  3. Хүй долоон худагт 2020 оны 07 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд мөн бүртгэнэ.
  4. Хүүхэд заавал өөрийн биеэр эцэг эх, асран хамгаалагчийн хамт ирж бүртгэлээ хийлгэх шаардлагатай.
  5. Монголын морин спорт уяачдын холбоотой хамтран 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, бүртгэлийн зарыг олон нийтэд хамтран хүргэнэ.

Гарааны үед хяналт тавих тухай.

  1. Энэ жил коронавируст “КОВИД-19” халдварт цар тахал гарсантай холбогдуулан гарааны үед хүүхдийг төхөөрөмж дээр хянахгүй, картаар хянана.
  2. Хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөөгүй, картгүй ирсэн, бүртгүүлээгүй хүүхдийг гараанд гаргахгүй.

      3: Уралдааны үед гарсан аливаа зөрчлийг илрүүлж, арилгуулах, гарсан зөрчлийг холбогдох хуулийн дагуу шалган шийдвэрлэнэ.

Зохион байгуулалт.

Хүй долоон худагт хурдан морины уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих ажлыг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хариуцан ажиллана. 

Санхүүгийн зохицуулах хороогоор Миг, Номин, Хаан даатгал компаниуд хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын шинэчилсэн нөхцөлөө батлуулсан байна.

Бусад даатгалын компаниуд оролцох бүрэн боломжтой. Гол нь даатгалын шинэ нөхцөл болох бүтэн жилийн хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээний үед болон хүүхэд бусад нөхцөлд эрсдэлд орж бэртэж гэмтсэн нөхцөлд үйлчлэх ёстой. Мөн хүүхдийг эрэн хайх, тээвэрлэх, хүүхэд амь насаа алдсан тохиолдолд нөхөн олговрын хэмжээг бүрэн олгох шаардлагыг бид тавьсан. Даатгалын суурь хураамж 100,0 мянган төгрөг, нөхөн олговрын хэмжээ 20,0 сая төгрөг байна.

 ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
Улаанбаатарт 25 градус дулаан байна
Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
    8 цаг 51 мин
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
    9 цаг 2 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
    10 цаг 43 мин
  • АНУ "Green Card" хүсэгчдийг эх оронд нь буцааж өргөдөл гаргуулах шинэ журам баталлаа
    11 цаг 53 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
    12 цаг 3 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
    13 цаг 1 мин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
    15 цаг 14 мин
  • “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
    15 цаг 24 мин
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
    15 цаг 33 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    15 цаг 54 мин
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 25 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    Уржигдар 16 цаг 13 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    Уржигдар 13 цаг 55 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    Уржигдар 12 цаг 11 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    Уржигдар 11 цаг 22 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    Уржигдар 11 цаг 19 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК