Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал бүрд олгож байгаа. Хоёрдугаар улирлын буцаан олголтыг "Долдугаар сардаа багтаан иргэдийн данс руу шилжүүлнэ" гэсэн мэдээллийг Татварын ерөнхий газраас өглөө.
Одоогоор хэчнээн иргэнд хэдэн төгрөгний буцаан олголт өгөх мэдээлэл тодорхой болоогүй байгаа гэнэ.
Нэгдүгээр улиралд 869,000 иргэн 35.8 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан байдаг.
Иргэд худалдан авалт хийсэн баримтаа цахим системд бүртгүүлэх хугацааг энэ сарын 8-ны өдрөөр дуусгавар болгосон юм.