Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт судалгааны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусний халдвараар 13.8 сая өвчиллөө. Сүүлийн 24 цагт 226 мянган хүн шинээр халдвар авсан.
АНУ-д 67 мянга, Бразилд 45 мянга, Энэтхэгт 32 мянга, ОХУ-д 6.4 мянган хүн шинээр халдвар авсан" гэлээ.
Харин ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 16-нд нийт 438 хүнд шинжилгээ хийхэд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 18 настай хүнд вирус илэрлээ. Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч дараагийн сувилалд шилжлээ. Батлагдсан тохиолдол 262 байгаагаас 211 нь эдгэрсэн бол эмчилгээ хийлгэж байгаа 50 хүний биеийн байдал хэвийн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэв.
Сэтгэгдэл (1)