Үндэсний статистикийн хороо 2020 оны хагас жилийн тайлангаа танилцууллаа.
Улсын хэмжээнд 2020 оны эхний хагас жил 37.9 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 492 /1.3 хувь/-иар буурчээ. Харин нийт бүртгэлтэй ажилгүй иргэд 19 мянга 563-д хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэтэй харьцуулахад 3.5 мянган хүнээр, өмнөх сарын мөн үетэй харьцуулахад 226 хүнээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 10 мянга нь эмэгтэйчүүд байна. 2020 оны эхний хагас жилд 13 мянга 943 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх он мөн үетэй харьцуулахад 3723-аар буурсан байна.