Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх 2-5 настай хүүхдийн бүртгэл наймдугаар сарын 3-25-нд tsetserleg.ulaanbaatar.mn системээр болно. 2020-2021 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл энэ жил цахимаар явагдах юм.
Бүртгэл наймдугаар сарын 3-ны 09:00 цагт эхэлж, наймдугаар сарын 25-ны 23:59 цагт дуусах юм байна. Энэ жил орон нутгийн сонгууль болохтой холбогдуулан иргэний шилжилт хөдөлгөөн 2020 оны наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 15 хүртэл зогсох тул шилжилт хөдөлгөөнөө дээрх хугацаанаас өмнө хийлгэхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл (1)