Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2769 иргэн ажиглалтад байна. Тусгаарлах байранд шинээр 68 хүн орж, 110 иргэн гэрийн ажиглалт руу шилжжээ.
ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд иргэдээс нийт 134 дуудлага ирж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө авчээ. Гомдол мэдээллийн дийлэнх хувийг иргэд олон нийтийн газар амны хаалт зүүхгүй байна, анхаарал суларч байна зэрэг зөрчил байнга эзэлж байгаа аж.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 18-нд нийт 113 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Өнөөдөр 2 хүн ХӨСҮТ-ээс эдгэрч гарлаа. 26 настай эрэгтэй 26 хоног эмчлэгдээд гарч байгаа бол 24 настай эмэгтэй 20 хоног эмчлүүлээд дараагийн шатны сувилалд шилжлээ. Гэрийн тусгаарлалтад байсан эх өнөөдөр ХӨСҮТ-д ирж, эсэн мэнд амаржлаа" гэсэн юм.