Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү энэ сарын 20-нд дөрвөн лабораторид нийт 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй гэдгийг онцоллоо. Тэрбээр "Долдугаар сарын 20-нд ирсэн Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүн, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 29 хүний давтан шинижлгээ, мөн тус эмнэлгийн 39 эмч, ажилтныг хяналтын шинжилгээнд хамруулсан, тандалтын зорилгоор авсан гурван хүний сорьцод хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй. Өнгөрсөн хугацаанд нийт 213 хүн эмчлэгдэн гарсан. Одоо 74 хүн эмчилгээнд байгаа. Тандалт судалгаа шинжилгээ үргэлжилж байна" гэсэн юм.