Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү энэ сарын 20-нд дөрвөн лабораторид нийт 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй гэдгийг онцолсон.
Харин тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Баян-өлгий аймагт хамгийн олон буюу 48 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Мөн Завхан, Архангай, Өмнөговь аймагт гэрийн тусгаарлалтанд тус тус 1 иргэн байна. Энэ сарын 19-нд ХӨСҮТ-д гэрийн тусгаарлалтад байсан нэг жирэмсэн эмэгтэй ирж амаржсан. 3.200 гр охинтой болсон" гэдгийг хэллээ.