ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба “Хогоор бүү хорло” аянг зохион байгуулж буй. Аяны хүрээнд “Тамхины хоггүй хотыг бүтээе” арга хэмжээг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэлснээ зарлалаа.
Жолооч нар автомашиныхаа цонхоор тамхиныхаа ишийг хаядаг нь Тохижилт үйлчилгээний компанийн ажилчид ихээхэн хүндрэл учруулдаг байна.
Зөвхөн автомашины цонхоор гэлтгүй гудамжинд тамхиныхаа ишийг байнга хаядаг нь иргэдэд зуршил болсон. Тамхины цэг байдаг ч зориулалтаар хэрэглэх нь бага.
Тиймээс ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдэд нөлөөллийн мэдээллийг өгөхөөс гадна 10 мянган ширхэг тамхины хогийн савыг тараах аж. Түүнчлэн автомашиныхаа цонхоор тамхины иш хаясан тохиолдолд 10-50 мянган төгрөгөөр торгох юм байна.