COVID-19-ийн цар тахлын үр нөлөөг бууруулах, үндэсний хариу арга хэмжээ, бэлэн байдлыг бэхжүүлэх зорилготой “COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” хамтарсан төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
Энэхүү төслийн нээлт аравдугаар сарын 30-ны өдөр буюу маргааш болох бөгөөд нээлтэд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Христеа, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица нар оролцох юм байна.
Гурван жилийн хугацаанд үргэлжлэх уг төслийг хэрэгжүүлэхэд Европын холбооноос нэг сая еврогийн, ДЭМБ-аас 62 мянган еврогийн дэмжлэг, мэргэжил аргазүйн туслалцаа үзүүлэх юм байна.
У.Тэргэл