“Петровис” группийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл өвчний улмаас таалал төгсжээ. Ж.Оюунгэрэл 1955 онд Улаанбаатар хотод төрсөн.1973 онд ОХУ-д нефтийн инженер-эдийн засагч мэргэжлээр суралцаж, 1979 оноос мэргэжлээрээ улсын байгууллагуудад ажиллаж эхэлсэн.1990-1992 онд Нефть импорт хангамжийн нэгтгэлийн ерөнхий захирал, 1992-1996 онд НИК ХХК-д ерөнхий захирлын албыг хашиж, 1996 оноос насан эцэс болтлоо “Петровис” ХХК-ний ТУЗ-ийн даргаар ажиллаж байжээ.
Түүний үүсгэн байгуулсан “Петровис” групп өдгөө 400 гаруй салбар нэгжтэй, 2400 гаруй ажилтантай болж, монголын зах зээлд хэдийн өөрийн өнгө төрхийг бүтээж яваа байгууллага юм.
Ум сайн амгалан болтугай
Сэтгэгдэл (1)