Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1280 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 984 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, орон нутагт 6 хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, энэ сарын 26-ны өдрийн 15.30 цагийн орчим Өмнөговь аймаг Цогтцэций сум Сийрст I баг “Ухаа худгаас урагш 2 дахь километр” гэх газар /сумын төвд/ шороон замд марк улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч 27 настай эрэгтэй Э-г мөргөж амь насыг хохироожээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 129 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэдрүүлэхгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ДУРААРАА БИШ ДҮРМЭЭРЭЭ
Сэтгэгдэл (1)