Маргаашнаас 522 нэр төрлийн эмийг 30-70 хувь хөнгөлөх Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэр гарсан. Ингэхдээ олон улсын практикт хэрэглэж байгаа, чанарын стандартад нийцсэн эмийг сонгожээ.
Хөнгөлөлттэй эмийн үнийг тогтоохдоо гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн өгөгдөл дээр суурилан тухайн эмийн зах зээл дээрх нэгжийн үнээр тогтоосон байна.
Хөнгөлөлттэй эмийн жорыг бүх шатлалд ажиллаж байгаа эмч нар бичнэ. Ингэснээр иргэдэд учрах чирэгдэл, эмч нарын ачаалал багасна гэж үзжээ. Мөн эмийн сангийн тоог өмнөхөөс 60 гаруй хувиар нэмэгдүүлжээ.
ЭМДЕГ-тай гэрээ хийсэн эмийн сангуудыг хөнгөлөлттэй эмээ эмчийн жороор олгоод гүйцэтгэлээ мэдээлнэ. Гүйцэтгэлээр нь санхүүжилтийг олгох учраас эм тасрах зэрэг асуудал гарахгүй гэв.
А.Сүх