Монгол Улсад коронавирусний халдварын тохиолдол өчигдөр зургаагаар нэмэгдэж, 346 болсон. Өнөөдөр нэмж илрээгүй байна.
Батлагдсан 346 тохиолдлоос 313 нь эдгэрээд байгаа бол 33 хүн одоо эмчилгээнд байна. Эдгээрийн 27 хүний биеийн байдал хөнгөн, зургаа нь хүндэвтэр байна.