зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дундговь аймгийн АН-ын дарга Ц.Мөнхбат: АН шинэчлэлээ үргэлжлүүлэх ёстой

2020-11-02
0
ЖИРГЭХ

Дундговь аймгийн АН-ын дарга Ц.Мөнхбаттай ярилцлаа.


-Орон нутгийн сонгуульд АН ялалт байгуулсан аймгийн нэг нь Дундговь аймаг. Орон нутгийн сонгууль ямар болж өнгөрөв ?

-Анх удаагаа 30 жилийн түүхэнд аймгийн ИТХ-д дийлэнх олонхийн саналыг авсан. Сумууддаа анх удаагаа 9 суманд ялсан ийм сонгууль болж өнгөрлөө. ЗГ нь МАН,  Улсын их хурлын  2 гишүүн МАН-аас сонгогдсон ийм нөхцөлд орон нутгийн сонгуульд оролцсон. Бидэнд итгэж санал өгсөн гол зүйл нь нэгдүгээрт, бид эв нэгдлийг ханган,сахиж чадсан, дээрээс нь улсын хэмжээнд ардчиллын төлөөх бусад нам эвсэлтэй нэгдэж орсон явдал нь ялалтын тулгуур хүчин зүйл гэж харж байна. Анх сонгууль эхлэхийн өмнө 27 бие даагч бүртгүүлсэн байсан. Тэдний 17 нь манай намын идэвхтэй гишүүд байсан. Тэдэнтэйгээ ярьж хэлэлцээд, намаас нэр дэвших нь дэвшээд, нэрээ татах нь татаад  4 хүн л бие даасан. Манайхаас 35 суудлын 33 нь АН-аас, шинэ намаас 2 хүн нэр дэвшсэн. АН 22 суудал, шинэ нам 1,бие даагч нэг,  МАН 11 суудал авсан.

-Ард иргэд ардчилалд итгэсэн хэвээрээ байгаа нь энэ удаагийн орон нутгийн сонгуулиар АН 150 суманд ялсан статистикаар батлагдлаа. АН-д шинэчлэл одоо ч хэрэгтэй гэж үзэх гишүүд байна. Харин та юу гэж бодож байна вэ?

-2017 оноос хойш намын шинэчлэл гэдэг зүйл яваад л байгаа. Намын даргаа бид бүх гишүүдээсээ сонгосон. Энэ нэг талаараа намын гишүүдийн идэвх сэргэдэг юм билээ. Нөгөө талаараа намын гишүүд дэмжигчдээ хэд хэд хуваачихдаг зовлон байна. Жишээлбэл, өнгөрсөн 2017онд би аймгийн намын даргад өрсөлдсөн. Хоёр хүн. Нэг нь ялж нөгөө нь ялагдана ш дээ. Тэгтэл ялагдсан хэсэг нь сонгууль болон болтол цаанаа нэг юм яваад байдаг юм билээ. Сөрөг үр дагавар нь тэр. Сая бид бол эв нэгдлээ хангаж орсноороо энэ удаагийн ялалтыг авлаа.

Ер нь цаашлаад намын шинэчлэлийг үргэлжлүүлэх ёстой. МУ-д дээрээс нь манай Дундговь аймагт АН –ыг дэмждэг. Өнгөрсөн цаг хугацаанд УИХ-д сонгогдсон гишүүдийн дийлэнх нь манай АН-аас нэр дэвшигчид байсан.  Тийм болохоор ард түмэн бол ардчиллын талд зогсон, дэмждэг юм байна. Энэ дэмжлэгийг бид өөрснөө эв нэгдлээ хангахгүй байдлаас, талцал хуваагдлаас,эсвэл  буруу нэр дэвшилтээс болж иргэдийн итгэлийг алддаг юм байна. Түүнээс болж бид ялагддаг. Цаашдаа бид шинэчлэлээ үргэлжлүүлэх ёстой. Хоёрдугаарт, бид эв нэгдлээ хангах ёстой. Энэ бол нэг хүний, хэсэг бүлгийнхний ч нам биш. Энэ бол МУ-д, говь нутагт олон зуун мянган хүний итгэл үнэмшлээс үүссэн нам.

-АН дараагийн даргаа сунгаагаар сонгох цаг болж. Тэгэхээр одоо байгаа дүрмийн дагуу бол таны ярьсан шиг дахиад л нөгөө талцал хуваагдал эхлэх нь дээ. Энэ алдааг бид намын их хурлаа хийгээд засаж болно гэж намын зарим гишүүд хэлж байна. Таны байр суурь ямар байна?

-Би яг адилхан байр суурьтай байна. 4,5 хүн нэр дэвшдэг, тэр хэрээрээ намын гишүүдээ 4,5 хуваадаг. Орон нутагт ялангуяа суманд бол цөөхөн хэдэн хүнтэй, бие биенээ мэддэг, цөөхөн хэдэн гишүүдтэй. Тэднийг нь  4, 5 хуваачихаад, тодорхой үнийн тарифтай болчихсон нөгөө итгэл үнэмшил гэхээсээ илүү хэн илүү мөнгө өгсөнд нь саналаа өгч мөнгөний сонгууль болох байдал ажиглагдаад байна. Одоо бол бид их хурлаараа намын дүрэмд өөрчлөлт оруулаад намын даргын сунгааг болиулаад их хурлаараа шийдсэн нь дээр гэж бодож байна. Ер нь бол цөөнх нь олонхоо дагадаг, олонх нь цөөнхөө хүндлээд явдаг энэ л ардчиллын зарчмаараа явах ёстой.

-Ялсан баг нутгаа хэрхэн хөгжүүлэх вэ?

-Энэ сонгуулийн уриагаа бид “ Дундговь хөгжинө ” гэж өгсөн. Учир нь хүн болгон л нутгаа хөгжүүлэх сэтгэхүй, хандлагатай байгаасай гэж энэ зарчмыг тусгасан. Манай аймагт иргэдийн өөрсдийн оролцоотой хөгжүүлсэн сумын төв бий. Гурвансайхан сум. Үүнийг хийсэн хэрэгжүүлсэн хүн нь манай сонгуулийн менежер Эрдэнэбүрэн юм. Энэ ажлаа иргэдийн оролцоотойгоор дахин хөгжүүлнэ гэж үзэж байгаа.

-Аймгийн хэмжээнд нийт сонгогчдын хэдэн хувь нь АН-д саналаа өгөв?

-Нийт сонгогчдын 70 гаруй хувь нь дэмжжээ гэж харж байгаа. Анх удаа бид үнэмлэхүй ялсан. Гол хүчин зүйл нь бид намынхаа эв нэгдлээ хангаж чадсан, талцал хуваагдлаа алга болгосон явдал юм. Энэ удаагийн ялалт бол хэсэгхэн хүмүүсийн ялалт биш АН хөгжсөн 30 жилийн хугацаанд түүний төлөө тэмцэж, ажиллаж, үнэт зүйлийг нь хамгаалахын төлөө хөрөнгө  мөнгөө зарж ирсэн олон зуун мянган хүний хүч, хичээл зүтгэлийн үр дүн энэ цагийн ялалт боллоо. Ардчиллыг хамгаалж, үнэт зүйлийнх нь төлөө тууштай тэмцэж ирсэн нийт гишүүд дэгжигчиддээ баярлалаа гэж хэлмээр байна. Бид тэд олон мянган гишүүд дэмжигчдийнхээ итгэл сэтгэлийг хамгаалах ажиллах болно. Мөн энэ удаагийн намын их хурлаараа ардчилсан намын нийт гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалсан, Монгол орондоо ардчиллыг бэхжүүлсэн ийм шийдвэрийг гаргаасай гэж хүсч байна. Намын удирдлагууд маань ч ингэж зохион байгуулах байх гэж гүнээ итгэж байна.

-Амжилт хүсье.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Болд (202.9.40.96)
    Бүрэн-Эрдэнийг Засаг дарга болох нь итгэж саналаа өгсөн шүү Мөнхбатаа
    2020 оны 11 сарын 02 | Хариулах
  • М.Айлтгүй (202.126.90.12)
    Дундговь аймгийн ард иргэд зөв сонголт хийсэн тийм учраас ард иргэдийнхээ итгэлийг алдахгүй сайн ажиллах баг бүрдүүлж ажиллаарай. Энэ хүн удирдаж чаднаа ажлын өндөр амжилт хүсье.
    2020 оны 11 сарын 02 | Хариулах
  • Сүхбат (203.91.115.38)
    Энэ залуу жинхэнэ тулхтай, ноён нуруутай залуу. Нутгаа сайхан хөгжүүлнэ гэдэгт итгэж байна. Ц.Мөнхбат болон түүний багийнханд амжилт хүсье ээ. Дундговь аймгийн Засаг, хурлын дарга нар үеийн үед сул хүмүүс байсан санагддаг.
    2020 оны 11 сарын 02 | Хариулах
  • mk (150.129.140.92)
    Хаа байсан Дундговийн АН-н Дарга Цагааны Мөнхбатын зураг тавиад сэтгүүлчидээ гэж
    2020 оны 11 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 51 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    6 цаг 1 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 40 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 52 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    7 цаг 7 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 14 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 42 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК