Коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Сүүлийн гурав хоногт ХӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дорнод аймаг дахь салбар лабораторид нийт 2263 сорьцод шинжилгээ хийлээ.
Есөн хүнээс халдвар илэрлээ.
Тодруулбал, аравдугаар сарын 28-нд Токиогоос ирсэн нэг хүн, аравдугаар сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 21, 58, 64 настай гурван хүнээс халдвар илэрсэн” гэлээ.
А.Сүх