Ойрын өдрүүдэд хүйтэрч, зарим аймгийн даваа, гүвээ цасанд боогдож, халтиргаа гулгаа үүсээд байгаа билээ. Авто тээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албанаас энэ талаар анхааруулга, сэрэмжлүүлгийг удаа дараа өгч буй.
Хүйтний эрч чангарсантай холбоотойгоор зам, тээврийн ослын дуудлага эрс нэмэгдсэн ба энэ нь жолооч нарын хариуцлагагүй байдалтай шууд холбоотой аж.
Тодруулбал, эхний цас орсон өдөр автомашинуудын эрчим удааширч, түгжрэл эрс нэмэгддэг. Энэ нь жолооч нарын өвөлд бэлэн бус, тээврийн хэрэгслийнхээ дугуйг өвлийнхөөр солиогүйтэй холбоотой байдаг аж. Иймээс жолооч нарыг өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, зуны дугуйгаа өвлийнхөөр солихыг холбогдох албаныхан анхааруулж байна.
Хамгийн гол нь, зуны дугуйгаа солилгүй хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу тухайн жолоочийг 20 мянган төгрөгөөр торгох юм байна.
Сэтгэгдэл (2)