Засгийн газрын аравдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Цагаан нуур, Боршоо боомтыг хаах шийдвэрийг гаргасан билээ.
Учир нь хил залгаа бүс нутагт өвчлөл эрс нэмэгдэж, улс хоорондын тээврийн 30 жолоочоос коронавирус илэрсэн юм.
Энэхүү шийдвэрээс хоёрхон хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 1-нд Сэлэнгэ аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж, Алтанбулаг чөлөөт бүсийг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэрийг мөн гаргалаа. Тус боомтоор хил залгаа улсаас орж ирж буй ачааны автомашинуудын жолооч нараас коронавирус удаа дараа илэрсэн тул ийн арга хэмжээ авчээ.
У.Гэрэл
Сэтгэгдэл (1)