“Чингис хаан” одонт, МУГЖ, Г.Ариунбаатар уран бүтээлийн тоглолтоо эх орондоо хийхээр болжээ. Тэрбээр “Би Монгол” нэртэй бие даасан тоглолтоо гурван өдөр буюу арваннэгдүгээр сарын 26, 27,28-нд "The Copporate Convantion Center"-т зохион байгуулах юм байна.
Тэрбээр тоглолтоо Ази, Америк, Европын орнуудад хийхээр төлөвлөж байсан ч хөл хорионы улмаас хойшилжээ. Тиймээс эн тэргүүнд эх орныхоо үзэгчдэдээ хүргэхээр болсон нь энэ аж.