Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу энэ сард хоёр өдөр амарна.
Тодруулбал, Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 11 дүгээр сарын 16-ны Даваа гарагт Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиох юм.
Мөн 11 дүгээр сарын 26-ны Пүрэв гарагт Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 96 жилийн ой тохиох тул бүх нийтээрээ амрах юм.