Коронавирусний цар тахлаар дэлхийн 216 орны 45 сая гаруй иргэн халдварлаад байна. Ялангуяа Энэтхэг, хойд болон өмнөд Мерик, Франц, ОХУ зэрэг орнуудад эрчимтэй тархсаар байна.
Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус коронавирусний халдвартай хүнтэй ойр байсны улмаас өөрийгөө тусгаарлахаар болсноо твиттер хуудсаараа дамжуулан нийтэд мэдэгдсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан Монголчуудад хандаж талархлын пост сийрүүлжээ.
Тодруулбал, тэрбээр “COVID19-н эсрэг амжилттай тэмцэж байгаад нь Монгол Улсад баяр хүргэе!
Эв нэгдлийг эрхэмлэн, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжийг мөрдөж биелүүлснээр халдварын тархалтыг зогсоож болохыг бидэнд харуулсан Монголын ард түмэнд баярлалаа. Бид хамтдаа” гэжээ.
Сэтгэгдэл (2)