Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт
10:00 цагт “Ажлын байрны өдөрлөг” болно.
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хурлын танхимд
10:30 цагт "Камерын хяналтыг сайжруулах, шалгалтын дүнг танилцуулах" зөвлөгөөн болно.
Новотел зочид буудалд
11:00 цагт ХЗДХ-ийн сайдын нэрэмжит “Шилдэг хэсгийн төлөөлөгч 2020” тэмцээн болно.
ЭМДЕГ-аас өөрийн байрандаа
11:00 цагт хөнгөлөлттэй эмийн цахим жор бичилтийн талаар мэдээлэл хийнэ.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
12:00 цагт Эх нутаг, хүн зоноо хамгаалах ТББ-ын аав, ээжүүд “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг, хүүхдийн амь насыг хамгаалахад төр, төрөл садангийн хүн чанар хэрэгтэй юу?” сэдвээр мэдээлэл хийнэ.