Баян-Өлгий аймагт коронавирусийн халдвар авсан байж болзошгүй нэг тохиолдол өчигдөр бүртгэгдсэн. Тиймээс тус аймгаас гарах орох хөдөлгөөнийг хаасан талаарх мэдээлэл цахим сүлжээнд тарсан.
Эх сурвалжийн мэдээлснээр Баян-Өлгий аймаг дахь коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Тээврийн цагдаагийн албанаас Баян-Өлгий аймгаас орох, гарах замын хөдөлгөөнийг хаагаагүй болохыг мэдээллээ. Тиймээс элдэв худал мэдээлэлд автаж, дархлаагаа унагахгүй байхыг албаны хүмүүс анхааруулав.
Б.Баатар