Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан Овоо багт малчин Э (38 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй) арваннэгдүгээр сарын 2-ны 18.00 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй болжээ.
ОБЕГ энэ тухай дуудлагыг өчигдөр 14.00 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын цагдаагийн хэлтсийн алба хаагч, сум дундын эмнэлгийн эмч, ар гэрийнхэн өчигдөр 14.10 цагаас эхлэн хоёр бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй аж. Тиймээс эрэн хайх ажиллагааг тус өдрийн 18.30 цагт түр зогсоож, өнөөдөр 06.00 цагт дахин эхлүүлсэн байна.