Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Эн сарын 2, 3-нд 613 хүнд шинжилгээ хийлээ. Гурван хүний сорьцонд халдвар илэрсэн.
Тодруулбал, аравдугаар сарын 20-нд Энэтхэгээс ирсэн 21 настай хоёр эрэгтэйн давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Нөгөө нь аравдугаар сарын 20-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын ачаа тээврийн жолоочоос илэрсэн.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавирусний халдвартай 16 жолооч эмчлүүлж байгаагийн 12 нь гадаадын иргэн байна. Монгол Улсад халдварын батлагдсан 352 тохиолдол байгаагаас 314 нь эдгэрсэн" гэлээ.
А.Сүх