Нийслэлийн гүний гаальд хянадаг импортын бараа бүтээгдэхүүн, ачаа тээвэрт хийж буй шалгалтын талаар НМХГ-аас мэдээлэл хийлээ.
НМХГ-аас 35 улсын байцаагч 2 терминал дээр ажиллаж байна. Алтанбулаг боомтоор 4533 тээврийн автомашин, 4756 жолооч орж иржээ. Тус боомтоор 102.722.800 ачаа бараа орж ирсэн байна.
Бүтээгдэхүүний дээжийг шинжилгээ, лабораторид хамруулжээ. Шинжилгээгээр дөрвөн эерэг сорьц илэрчээ.
Тухайлбал, ОХУ-аас импортлогдсон “САЙРА” загаснаас загасны шавж илэрч, 5.7 тонн, 62.4 сая төгрөгийн үнэ бүхий лаазалсан бүтээгдэхүүнийг устгалд оруулжээ.
Хэлтсийн хэмжээнд 78 зөрчил илрүүлж, 99.5 сая төгрөгийн торгууль оногдуулсан талаар онцоллоо.
А.Сүх