Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэлээ. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "Коронавирусний нөхцөл байдлын талаар Засгийн газрын хуралдаанаар мэдээлэл сонслоо. Дэлхийн хэмжээнд цар тахлын нөхцөл байдал хүнд байна.
Тиймээс Шинэ жилийн баяр тэмдэглэх нэгдсэн арга хэмжээг хориглохоор боллоо. Гэр бүлийн хүрээнд шинэ жилийн баярыг тэмдэглэнэ. Бид өмнө нь Цагаан сар, бас наадмаа тэмдэглээгүй. Тиймээс энэ удаад ч Шинэ жилийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх нь зөв гэж шийдлээ" гэв.
У.Тэргэл