Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан иргэн оргосон гэх мэдээлэл гараад байсан билээ. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "Сэлэнгэ аймгийн тусгаарлалтад байсан иргэн “П” энэ сарын хоёрны өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн тусгаарлалтаас оргосон. Тухайн иргэн тусгаарлагдаад 19 хонож байсан. Тухайн иргэн ОХУ-ын талаас Монголын хил рүү хил зөрчиж, ОХУ-ын талд баригдсан. Хилийн солилцоогоор манай талд хүлээлгэж өгсөн иргэн байгаа. Сэлэнгэ аймгийн төвөөс 19 км зайд Хараагийн гол гэдэг газраас барьж, тусгаарлалтад оруулсан. Тусгаарлагдаж байх хугацаандаа өгч байсан шинжилгээнүүд нь бүгд сөрөг гарч байсан" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)