Сурагчдын өвлийн амралтын талаарх мэдээлэл ойрын өдрүүдэд анхаарал татаж байсан. БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн "2020-2021оны хичээлийн шинэ жилийн эхний улирлын хичээлээ тогтоосон цагт нь дуусгахаар Засгийн газарт танилцууллаа. Арванхоёрдугаар сарын 18-наас хоёрдугаар сарын 01 хүртэл амарна. Танхимын хичээлээ л орж байвал үр дүнтэй гэж яам үздэг. Гэхдээ коронавирусийн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд цахим, теле хичээлийг явуулна. Бид бэлтгэлээ хангасан.
Боловсролын мэдээллийн системээр өдөр бүр сурагчдын ирцин мэдээлэл авч ажиллаж байна. ЭМЯ-тай хамтраад эрүүл сургууль, эрүүл цэцэрлэг үйл ажиллагааг явуулж байна. Өвлийн амралтын хугацаанд эцэг эхчүүдэд зөвлөмж гаргаж өгнө" гэсэн юм.
Б.Баатар