“Голомт” банкны “Ривер гарден” салбарт хуурамч мөнгөн тэмдэгт илэрлээ гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагад арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 11:23 цагт ирүүлжээ. Уг дуудлагын дагуу газар дээр нь очиж шалгахад БНСУ-ын иргэн 50 настай, эрэгтэй Ч гэгчийн орлогын гүйлгээнээс 10 мянган төгрөгийн нэг ширхэг хуурамч мөнгөн тэмдэгт илэрсэн байна.
Үзлэг хийсэн цагдаагийн алба хаагчид мөнгөн тэмдэгтийг эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Он гарсаар хуурамч мөнгөн тэмдэгттэй холбоотой таван дуудлагыг цагдаагийн байгууллагад ирүүлж, үүний мөрөөр холбогдогчийг нь илрүүлэн шалгасан юм.
Сэтгэгдэл (1)