Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон Улаанбаатарт 11 цаг 37 минутад 5.4 магнитуд хүчтэй газар хөдөллөө. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн зүгт 100 км-ийн зайд газар хөдлөлт болж, чичирхийлэл дээрх аймагт мэдрэгдсэн байна.
Энэ удаагийн газар хөтлөлт нь 5,4 магнитуд байгаа учраас газар хөдлөлтийн хэмжээ дундаас дээш түвшинд байгааг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдэгдлээ.
Газар хөдлөлтийн магнитуд долоо болон түүнээс дээш тохиолдолд ихээхэн хэмжээний гамшиг учруулах эрсдэлтэй аж.
У.Тэргэл