Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн багш, ажилтнууд сургуулийн захирал Д.Мөнхбаатарыг ажлаас нь чөлөөлөхийг шаардаж эсэргүүцэл зарлаад байгаа билээ. Тэд өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах хүсэлтээ өгчээ.
Тус сургуульд ажиллаж байгаад халагдсан багш Г.Батболд “Сүүлийн зургаан жил манай сургууль есөн захирал сольсон учир шалтгааныг олж өгөхгүй бол багш нар хэлмэгдээд байна. Тиймээс энэ бүхний учир шалтгааныг олуулмаар байна.
Наймдугаар сарын эхнээс бид БШУЯ-д хүсэлтээ тавилаа. Яагаад хүлээж авахгүй, багш нарыгаа ажлаас халаад байгаа юм бэ. Олон захирал сольсноор залгамж бодлого алдагддаг. Энэ удаад ээж аавууд хүссэн учраас багш нар ажил хаялт болон өлсгөлөнгөө түр хойшлуулаа” гэв.
Тус сургуульд 2012 онд компьютер, мэдээлэл зүйн болон массажны, хөгжмийн өргөтгөсөн анги гэх олон хөтөлбөр төлөвлөгөөг бий болгосон ч олон захирал сольсноор өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй аж.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)