Баянгол дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хуралдаанаар дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргад МАН-аас Б.Сэмжидмаагийн нэрийг дэвшүүлжээ. Санал хураалтад нийт 41 төлөөлөгч оролцсоноос 24-ийн санал буюу 58.5 хувиар Б.Сэмжидмааг дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргаар сонгов.
Өнөөдрийн хуралдаанаар мөн дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай, төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, ДИТХ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, сонгох, ДИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох, дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлж, санал болгох асуудлыг тус тус хэлэлцэж байна.