ХНХЯ-наас хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, ажлын байрыг хадгалах олон талын төлөөлөл оролцуулан “Нэн тэргүүнд ХАБ-2020” Бага хурлыг “Ковид-19 ба Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд” уриан дор зохион байгууллаа. Бага хурлаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн эрх зүйн орчин, хяналтын тогтолцоо, аж ахуйн нэгж байгууллагын туршлага, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, түншлэгч байгууллагын байр суурийг сонсож хэлэлцүүлэн, хууль, эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгоход санал, зөвлөмж гаргах юм. “Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” хурлыг УУХҮЯ, Уул уурхайн үндэсний ассоциаци, уул уурхайн зарим компани хамтран 2012 оноос зохион байгуулж иржээ.