Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд 68 настай эмэгтэй явган зорчигчийг дайрч амийг нь хохироосон хэрэг өчигдөр буюу энэ сарын 5-нд гарлаа.
Тодруулбал, өөрийн эзэмшлийн “Volkswagen Polo” маркийн автомашиныг жолоодож явсан 26 настай эрэгтэй Д дээрх ослыг гаргасан бөгөөд уг хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан хөдөлгөөнд оролцогч жолооч нарыг тээврийн хэрэгслийн хурдаа зөв сонгож явах, явган зорчигчдыг гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарахыг анхаарууллаа.