ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа иргэдийг хариуцлагатай байж, амны хаалтаа сайтар зүүхийг онцгойлон анхааруулав.
Тэрбээр "Коронавируст халдварын эрсдэл маш өндөр байгаа тул иргэд өвчлөхгүй байх, ойрын хүмүүсээ халдварт өртүүлэхгүй байхад онцгой анхаарч эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг дагаж, хүн бүхэн амны хаалт зүүж, гараа тогтмол угаагаарай. Иргэд шинэ тутам болоод тэрүү 2020 оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд зөвлөмжийг маш сайн дагасны учир халдвараас сэргийлж чадсан. Тэр үе рүүгээ эргэж ороосой гэж хүсэж байна.
Коронавирусний эсрэг вакцин гараагүй байгаа энэ үед найдвартай хамгаалах зүйл бол амны хаалт гэдгийг иргэд маш сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс амны хаалтаа зүүж хэвшье хэмээн уриалж байна" гэв.