зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цагаан хоолны жорууд

2020-11-07
0
ЖИРГЭХ

Бурхан багш эхийн ачийг хариулсан дүйчин өдөр өнөөдөр буюу намрын адаг сарын 22-нд тохиож байна. Энэ өдөр монголчууд эрт дээр үеэсээ бие, хэл, сэтгэлээрээ онцгойлон буян номын үйлд шамдаж, нүгэл хилэнцийг тэвчиж, махан хоолыг хорьж, цагаан хоол иддэг уламжлалтай билээ. Ингээд Монгол уламжлалт цагаан хоолны жорыг сонирхуулж байна. 

  1. Хярманд чанасан гурил 

Хярманд чанасан гурил бол Дарьгангын үндэсний хоол юм. Ус, сүү хоёрыг хувь тэнцүү хийж давс, өрөм, шар тосоор амтлан буцалтал нь самарна. Буцалмагц хатуувтар зуурсан гурилыг өргөн хэрчиж хийж буцалган хоол бэлэн болно. Түүхий сүүний бяслаг хэрчиж хийвэл бүр сайхан болно. 

Хярманд чанасан ногоотой гурил Төмс, манжин, лууван байцааг давстай усанд болтол нь чанана. Дараа нь сүүг дээрхийн адил хийж буцалган гурилаа хийнэ. Бяслаг, шар тос, өрөм хийнэ. Энэ 2 хоолонд сүү нь ихэдвэл идэхэд хурц нялгардуу болдог тул сүүг багавтар хийх хэрэгтэй. Мөн сонгино, хөмүүл, элдэв амтлагчаар амтлаж болно.

  1. Өрөмтэй гурил 

Усанд өрөм, давс амтлагчаа хийж самарна. Буцалмагц нимгэн элдэж тасалсан гурил хэрчсэн бяслаг хийж хөөсийг нь намдтал зөөлөн гал дээр буцалгаж уг хоол бэлэн болно. Өвөл харвын цагт цагаан тос, аарцанд гурил буцалгаж идэх нь маш сайхан хоол болдог юм. Хэрэв та энэ хоолыг ногоотой хийе гэвэл эхлээд усандаа ногоогоо болтол нь буцалгана. Тэгэхгүй бол аарц өрмөнд ногоо төмс улам хатуурдаг.

  1. Гоймонтой хярам 

Мөн дээрхийн адил өрөм, цагаан тос бяслаг сүүгээр гоймонтой хоол хийж болно. Ингэхдээ сүүгээ хийхээс өмнө гоймон ногоогоо хагас болгоно. Дараа нь сүү, шар тос, бяслаг зэргийг хийвэл дэвэрч асгахгүй, мөн гоймон чинь нялцайж урсахгүй.

  1. Цайны хандтай гурил 

Буцалсан усны дээр жаахан хуурай цай хийж таглан 5 минут орчим байлгана. Цайныхаа шаарыг сайн шүүж авна. Уг хандыг шар тос, бяслаг, сүүгээр сүлж буцалган хярамтай гурил адил хийнэ.

  1. Ногоог гурилтай жигнэх 

Гурилтай нимгэн элдэж шар тос /ургамлын тос, масло/ түрхэж завсар нь сонгино, давс үрж хуйлан жигнээд бэлэн болгоно. Ногоо төмсөө урт нарийхан хэрчиж хуйлсан гурилын хамт жигнэн болгоно. Гурилаа нарийхан хэрчинэ. Ногоогоо шар тос, масло, шинэ өрөм, элдэв амтлагчаар амтлана. Гурилтайгаа хольж идээд үзээрэй!

  1. Ногоотой цуйван 

Та махаас бусдыг оруулан ногоотой цуйван хийж болно. Махны оронд шинэ бяслаг хөшиглөөд хийнэ. Амтанд чинжүү, перец, гоньд гаа зэрэг амтлагч байхад энэ хоол ямарч махтай хоолноос чинь дутахгүй.

  1. Ааруултай гурил 

Нунтаглаж нүдсэн ааруулыг усандаа хийж буцалгаад элдэж хайрсан гурилаа өргөн хэрчиж чанана. Өрөм, шар тос, давс амтлагчаар амтлана.

  1. Ээзгийтэй гурил 

Ээзгийг усандаа хийж буцалгаад элдэж хайрсан гурилаа өргөн хэрчиж чанана. Өрөм, шар тос, давс амтлагчаар амтлана.

  1. Өрөмтэй хуушуур 

Чанаж болгосон ногоог бяслаг өрөмтэй хольж нухаж элдэв амтлагчаар амтлан хуушуур хийнэ.

  1. Будааны агшаамал 

Будааг сайтар угааж усыг нь шүүнэ. Ногоогоо жижиг шоо дөрвөлжин юмуу, урт нарийхан хийнэ. Энэ агшаамалд байцаа тохиромж муутай. Хайруулын тавагтай тосондоо сонгино хийж шарна. Шүүсэн будаа ногоогоо хийж тосондоо хуурч дээр нь буцлам халуун ус хийж битүү таглаж зөөлөн гал дээр жигнэж /сайн болгоорой/ болгоод цөцгийн тос, шар тос, ургамлын тос аль дуртайгаа хийж давс амтлагчаар амтлан идээрэй. Дээр дурьдсан 3 будааны алинаар ч хийсэн болно.

– Дээрх агшаамлаар бууз, хуушуур, банш хийж идэж болно. 

– Будааны агшаамлаар банш хийж давстай хярманд чанана. Ер нь сүүтэй гурил зэрэг хоолонд саахар хийж идэх нь их нялуун хурц болдог тул давс хийх нь зохимжтой байдаг. 

– Ногоо, бяслагийг будаатай агшаасан агшаамлаар мантуун бууз хийж болно.

Цагаан хоолны жорууд

  1. ШПАГЕТИ

Орц: 

  1. Нарийн гоймон 60-70 гр
  2. Шар буурцгийн хатаасан уураг 50-80 гр 
  3. Бөөрөнхий сонгино 20-30 гр
  4. Давсалсан мөөг 10-15 гр
  5. Амтат улаан чинжүү 20-30 гр
  6. Цоохор майлз /навчгүй/ 1ш
  7. Ургамлын тос 2-3 х.х

Амтлагч: 

  1. Улаан лоолийн нухаш 1-2 х.х.
  2. Кетчуп 1х.х
  3. Мaгги цуу тохируулах
  4. Давс тохируулах
  5. Элсан чихэр тохируулах
  6. Хоёр төрлийн соустай хийж болно./улаан болон цагаан сүмс/.

Хийх арга: Гоймонг буцалж буй усанд чанаад шүүж гаргасны дараа оливийн тос нэмж хутгаад бэлтгэсэн сүмсээр амтлана.

Улаан сүмс бэлтгэх арга: Улаан лоолийн оройн хэсгийг чагтлан зүсэж халуун усанд 1-2 минут орчим шазлаад хальсыг хуулна. Хальсалсан улаан лооль, бөөрөнхий сонгиныг жижиг хэрчинэ. Дэвтээсэн шар буурцгийн уургийг жижиглэн хэрчинэ. Цоохор майлзыг жижиг хэрчээд хамт хуурна. Ургамлын тос хийж халаасан хайруулын тавганд хэрчсэн сонгино, улаан лоолийг хуураад улаан лоолийн нухаш, кетчуп, мaгги цуугаар амтлана. Дээр нь хэрчиж бэлтгэсэн уураг, мөөг, давс, элсэн чихэр, ус нэмж 5-10 мин зөөлөн галаар жигнэж болгоно. Сүмсийг гаргахын өмнө өндөггүй майонез, нунтаг перцээр амтлана. Чанаж амталсан гоймонг таваглаж дээр нь бэлтгэсэн сүмс хийгээд яншуй, амтат чинжүү болон дуртай ногоогоор чимэглэнэ.

2. МӨӨГ, ДҮПҮТЭЙ ШӨЛ

Орц: 

  1. Шинэ мөөг -100г
  2. Дүпү200г,
  3. Далайн байцаа 50-80г 
  4. Шар буурцгийн нухаш 50г
  5. Гүнжидийн тос 1х.х

Амтлагч: Давс,элсэн чихэр,мөөгний амтлагч тохируулах

Хийх арга: Шинэ мөөгийг угааж хэрчээд шарна. (Хатаасан мөөг бол урьдчилан дэвтээнэ). Далайн байцааг угаагаад хэрчинэ. Дүпүг хэрчинэ.1 литр усанд дүпү, далайн байцаа хийж чанаж шөл гаргана. Шар буурцгийн нухшийг 1 аяга усанд хийж уусгаад шөлөнд нэмж буцалгана. Мөөгийг тусад нь шарж шөлөнд нэмээд мөөгний амтлагч, гүнждийн тос, давс, элсэн чихрээр амтлана.

  1. ДҮПҮНИЙ БӨӨРӨНЦӨГ

Орц:

  1. Дүпү 500гр
  2. Шар лууван 1-2ш
  3. Бор мөөг 3-4ш
  4. Цагаан гаа 20-30гр
  5. Цагаан будаа 1 аяга
  6. Яншуй бага зэрэг

Амтлагч:

  1. Давс тохируулах
  2. Элсэн чихэр тохируулах
  3. Мөөгний амтлагч 5-10 гр
  4. Магги цуу 1 х.х
  5. Эрдэншишийн цардуул 15-30гр
  6. Перец бага зэрэг

Хийх арга: Дүпүг жижиглэн хэрчих юмуу бутлагч машинаар жижиглэнэ. Цагаан будааг чанах
Шар лууван, бор мөөг, цагаан гааг хярж хэрчих юмуу үрүүлээр үрж жижиглэн тос хийж халаасан хайруулын тавганд хуурч болгоод мөөгний амтлагч, давс, элсэн чихэр, магги цуу зэргээр амтлана. Хуурсан ногоог хөргөсний дараа бэлтгэсэн дүпүний хольц, будаатай нэмж хутгаад нунтаг хар перец, цагаан гаагаар амтална. Шанзанд цардуул нэмж хутгаснаар хэвлэж шарах явцад задрахаас сэргийлнэ. Бэлтгэсэн шанзыг бөөрөнхийлж халаасан их тосонд шарна. 

  1. МАХГҮЙ БУУЗ

Орц:

  1. Гурил- 200гр 
  2. Лууван- 50гр 
  3. Төмс- 50гр
  4. Шар буурцагны мах -50гр 
  5. Ургамлын тос- 50гр

Амтлагч:

  1. сонгино- 10гр
  2. вегетал амтлагч буюу өөрийн дуртай хоол амтлагч
  3. жан (шар буурцагийн сүүмс)

Хийх арга: Энэ маш энгийн та гэртээ яаж бууз хийдэг билээ яг тэрэнтэйгээ адилхан. Махний оронд шар буурцгийг ашиглахад л болно. шар буурцагны махаа усанд хийж дэвтээгэд 10мин хийж дэвтээнэ. Дараа ни хүйтэн усаар залиж жижиглэж хэрчинэ. Амтлагчуудаа хийж хуураaд хөргөнө. Гурилаа бүлээн усанд шингэвтэр зуурна. луувангаа үрж бэлдээд тосонд хуурна. төмсийг чанаад нухашлаад хөргөнө. сонгиноо жижиг хэрчиж бэлтгэнэ.

Сонгинотой лууван, бэлдсэн шар буурцгийн мах, төмсөө холиж холицоо бэлдэнэ. гурилаа жижиг таслаад буузаа чимхээд жигнэнэ. 

  1. МӨӨГ БОЛОН САРМИСТАЙ ТӨМСНИЙ ХАЙРМАЛ

Орц: 

  1. Төмс таван ширхэг, мөөг – 300 г 
  2. Ургамлын тос хоолны гурван халбага 
  3. Сармис нэг хумс
  4. Жижиглэсэн хатаасан талх хоолны нэг халбага
  5. Давс

Хийх арга: Хайрахад зориулж сармисаа нимгэн хэрчинэ. Төмсөө нимгэн дугуй хэлбэртэй зүснэ. Төмсөн дээрээ нимгэн зүссэн мөөгөө тавьж, давс цацан тосолно. Дээр нь хатаасан талхны нунтгаа цацаж, 180 °С хэм халаасан шарах шүүгээнд хийж 40 – 50 минут хэртэй болгоно. Таваглаж өгөхийн өмнө нунтаг ногоо цацаж өгөөрэй.

  1. ТӨМСНИЙ ЖИГНЭМЭГ

Орц: – Зургаан хүний порцоор.
– Төмс 1кг
– Сүү 200мл
– Цөцгий 100гр
– Бууцай 400гр
– Улаан лоолийн нухаш 2х.х
– Сахар нэг халбага 

Хий арга: Төмсөө хальстай нь чанаад цэвэрлэнэ. Дараа нь сүү, цөцгийтэйгээ холин нухаш болгоно. Түүнийгээ гурван хэсэг болгон хуваана. Бууцайгаа буцалсан усанд хоёр минут хэртэй байлгаад авч, жижиглээд нэг хэсэг төмсний нухаштайгаа холино. Нөгөө хэсэг нухашаа улаан лоолийн нухаш, сахартай холино. Шарах шүүгээгээ 180 С хэм халааж, төмсний нухашаа хэлбэрт оруулан тавьж 8 – 10 минут болгосны дараа таваглаж өгөөрэй.

  1. ХУЛУУНЫ ЗУТАН ШӨЛ

Орц:

  1. Хулуу 800-1000 гр
  2. Төмс 200 гр
  3. Бөөрөнхий сонгино 1ш 
  4. Шинэ цөцгий 120 гр 
  5. Карри 2 х.х 
  6. Цөцгийн тос 10-15 гр 
  7. Ус аяга

Амтлагч: Цөцгийн тос 5-10г, Гурил 2-3 х.х., Мөөгний амтлагч 1/2х.х., Давс тохируулах

Хийх арга: Хулуу, төмсийг томхон хэрчмээр хэрчээд 15-20 минут жигнэж болгоно. Хулууны үрийг цэвэрлээд жижиг хэрчинэ. Төмсийг жижиг хэрчинэ. Хэрчсэн хулуу, төмсийг холигч машины саванд хийгээд дээр нь хүйтэн ус, цөцгийнд хутгасан карри нэмж машиныг 1-2 минут орчим ажиллуулж ногооны шингэн хольц бэлтгэнэ. 

Үүнийг саванд хийж зөөлөн гал дээр тасралтгүй хутгаж буцалгаад дээр нь цөцгийн тосонд хуурсан гурил нэмж өтгөрүүлнэ. Зутан шөлийг мөөгний амтлагч, давсаар амтлана.

  1. СОУСТАЙ ШАРСАН ДҮПҮ

Орц: 

  1. 1 хоолны халбага нунтаг цагаан гаа
  2. 2 цайны халбага элсэн чихэр
  3. аяганы ¼ гүнжидын тос
  4. аяганы ¼ ус
  5. аяганы ¼ шар буурцгийн соус
  6. 300 гр шарсан дүпү 

Хийх арга:  Шарсан дүпүг жижиглэн гурвалжин эсвэл дөрвөлжин хэрчинэ. Хайруулын тавгаа халаан гүнжидын тос хийнэ. Нунтаг цагаан гаагаа хийн хутгана. Дараа нь дүпү, шар буурцгийн соус, элсэн чихэр нэмнэ. Хэдэн минут хутгаж байгаад усаа нэмнэ. Бага зөөлөн галаар болгоно. Усгүй болтол нь 1-2 мин хутгаж байгаад гаргана. 

  1. Карритай будаа 

Орц: 

  1. Агшаасан цагаан будаа 1,5аяга
  2. Бор мөөг 3-4ш
  3. Цоохор майлз/чинцай/ 1-2ш
  4. Амтат чинжүү/улаан/ 1ш 

Амтлагч: 

  1. Карри 1/2х.х
  2. Мөөгний амтлагч 1/3х.х
  3. Элсэн чихэр 1/3х.х
  4. Сүү 3-4х.х
  5. Нунтаг бяслаг 2х.х
  6. Давс тохируулах 

Чимэглэл:Цөцгийн тос 10-15г Хушны самар 3-5г 

Хийх арга: Бор мөөг, цоохор майлз, амтат чинжүүг угааж цэвэрлээд жижиг хэрчинэ. Тос хийж халаасан хайруулын тавганд хэрчсэн бор мөөг, амтат чинжүү, цоохор майлз хийж хуураад карри, агшаасан цагаан будаа нэмж хутгана. Дээр нь сүү, элсэн чихэр, давс, нунтаг бяслаг хийгээд савыг таглаж хэдэн минут жигнэнэ. Хоолыг таваглаж цөцгийн тосонд хуурсан хушны самраар чимэглэнэ.

  1. ХАР МӨӨГНИЙ ХУУРГА

Орц: хар мөөг, улаан шар чинжүү, өргөст хэмх, нарийн цагаан мөөг

Соус: 4 хэрчим хан боргоцой, хан боргоцойны шүүс

Гүнжидийн тос халаагаад дээр нь хар мөөг хийгээд хуурна. Хар перец, мөөг амтлагчаар амтлаад гүнжидийн тос жаахан нэмж өгнө. Хуурсан мөөгөө таваглаад жижиглэж хэрчсэн ногоогоор чимэглэн дээр нь соусаа хийж өгнө.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    2 цаг 11 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    13 цаг 44 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    13 цаг 54 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    14 цаг 33 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    14 цаг 45 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    15 цаг 0 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    15 цаг 7 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    15 цаг 35 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК