Зах, худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй газрууд НӨАТ-ын баримт өгөхгүй бол арга хэмжээ тооцохыг анхаарууллаа.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа “Ирэх долоо хоногоос Татварын байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж, шат дараалсан арга хэмжээг авч эхэлнэ. Баримтжуулж баталгаажуулсан гомдол ирвэл шууд арга хэмжээ авна. Зах, худалдааны төвийн ажилчид, удирдлагууд анхаараарай. Бид Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авна” гэв.
Сэтгэгдэл (3)