Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх тухай асуудлыг хэлэлцэн, холбогдох арга хэмжээ зохион байгуулах тогтоол баталлаа. Богдхан уулын тэнгэрийг өнөөдөр тайх юм. Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн баасан гарагийн ээлжит хуралдаанаараа Төрийн ёслол үйлдэх тухай, Хурлын хороо, дэд хороод байгуулах тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах, балансаас балансад шилжүүлэх тухай, ээлжит бус I хуралдааныг товлох зэрэг найман асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсэн билээ.