Улсын онцгой комиссоос коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглосон шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор аймаг, нийслэлийн Онцгой комисс тодорхой журам боловсруулж, мөрдүүлэхээр болжээ.
Шинэ жилийн арга хэмжээнд юуг хамруулах, хориглох хугацааг хэрхэн тооцохыг уг журамд нарийн тусгах аж. Урлагийн тоглолт, спортын тэмцээн, олон нийтийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа энэхүү шийдвэрт хамаарахгүй юм байна.
Мөн эдгээрт хэн, хэрхэн хяналт тавихыг ч давхар журамлах юм байна.