Нийслэлчүүд өвөлд бэлэн үү. Тэгвэл нийслэлээс өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 1356 арга хэмжээг төлөвлөснөөс 99,2 хувийн биелэлттэй яваа аж. Тухайлбал, нийслэлийн есөн дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниудын давс, бодисын үлдэгдэл нөөц бүрдүүлэлт 813 тонн давс, 443 тонн бодис байсныг нэмэгдүүлжээ.
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд халтиргаа, гулгаанаас сэргийлж, 3227 тонн давс, 4175 тонн бодисыг өнөөдрийн байдлаар нөөцлөөд байгаа аж.
Өнгөрсөн өвөл гэхэд л нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор 1976 тонн давс, 39965 тонн бодис хэрэглэсэн байна.
Мөн сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлж, нөөц бүрдүүлэх ажлыг гурван сарын турш зохион байгуулснаар энэ онд 484 борлуулалтын цэг, хангамжийн 30 баазыг ажиллуулах юм байна. Тодруулбал, 35 баазад 95 мянган тонн түлш нөөцөлжээ.
Дараагийн асуудал нь мах. Нийслэлийн хүн амын махны хангамж, үнийг тогтвортой байлгах үүднээс өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж 20 мянган тонн махны нөөц бүрдүүлэх ажлыг өнгөрсөн долоодугаар сараас эхлүүлээд байсан юм. Харин нэмэлтээр 7000 тонн мах нийлүүлэх сонгон шалгаруулалтыг зарласан ба цаашид махны хангамж, нөөцийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
У.Тэргэл