Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ЦЕГ-ын хурандаа Ж.Амгалан “ОХУ-ын хил залгаа орнуудын хот, тосгодуудад халдвар эрчимтэй тархаж байна. Энэ хүрээнд Боршоо, Цагааннуур, Алтанбулаг зэрэг хилийн боомтуудад сэжигтэй долоон тохиолдлыг тусгаарлаж шинжилгээнд хамрууллаа. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр дээр одоогийн байдлаар халдвар гараагүй байна.
ОХУ-тай хил залгаа аймгуудад нөхцөл байдал хүнд байна. Энэ талаар УОК-д танилцуулж тодорхой арга хэмжээ авна. Иргэдийн хувьд аль болох ачаа бараагаа галт тэргээр зөөвөрлөхгүй бол эрсдэл өндөр байна.
Иргэдийн дунд халдварыг дотооддоо алдчихсан юм биш үү гэсэн хардлага өндөр байна. Одоогийн байдлаар халдвар дотоодод алдсан зүйл байхгүй гэдгийг хэлье.
Маскаа сайн зүжж, ариун цэврээ сайн хангах хэрэгтэй. Маск зүүгээгүй нэгэндээ маск зүүхийг шаардах нь эрсдэлээс сэргийлнэ. Анхаарал болгоомжтой байх цаг үе ирж байгааг иргэддээ анхааруулъя” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)