Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Сүүлийн гурав хоногт 1816 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 12 хүнд коронавирус илэрсэн.
Тодруулбал, Сөүлээс ирсэн таван хүн, энэ сарын 7-нд Алтанбулагийн боомтоор ирсэн ОХУ-ын иргэн 59 настай эрэгтэй, аравдугаар сарын 8-нд Алтанбулагийн боомтоор ирсэн 56 настай Беларусь иргэн, эрэгтэй, 52 настай монгол иргэнээс халдвар илэрсэн.
Түүнчлэн 30, 31, 33 настай жолооч нар халдвар авсан нь батлагдлаа. Үүнээс үзэхэд Хиагтад хяналт сул байна.
Халдвар илэрсэн сувилагчтай нэг баг болон ажилласан таван эмч, сувилагч, ажилчдыг тусгаарласан. Эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй. Нарийн үзлэг, оношилгоонд хамруулж байна” гэлээ.
А.Сүх