Эрүүл мэнпийн яамнаас өгсөн мэдээллээр сүүлийн гурав хоногт 1816 хүнд хийсэн шинжилгээнээс 12 хүнд коронавирус илэрчээ. Дотооддоо халдвар алдаагүй ч зөөвөрлөгдөн орж ирж байгаа халдвар давтан шинжилгээгээр илэрсээр байгаа тул мэргэжлийн байгууллагуудаас гараа угааж, маскаа зүүх аян өрнүүлээд байна.
Та өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахын тулд өдөр бүр гараа ариутгаж, маскаа зүүж хэвшээрэй. Маскгүй яваа нэгэнд шаардлага тавьж, олон нийтийн газар нийтээрээ масктай зорчих нь халдвараас сэргийлэх бидний ганц арга мөн.
А.Сүх