Баянгол дүүргийн IV хороо, 59 дүгээр байрны орчим халуун усны худагт хүн унасан байна тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 9-ний 01:14 цагт Нийслэлийн Онцгой байдлын албанд ирүүлсэн байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 01:20 цагт очиж, ОСНААУГ-ын харьяа “Төв түгээх төв”-ийн ус дамжуулах 78-ын харьяа 59 дүгээр байрны хэрэглээний халуун усны шугамын юүлэгч гагнаасаараа салсны улмаас халуун ус алдагдаж, худаг дотор Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Э /40 настай, эрэгтэй/, Б /31 настай, эрэгтэй/ нар хэрэглээний халуун усанд хөл, гар хэсгээрээ түлэгдсэн байдалтай байсныг эсэн мэнд гарган авч, ГССҮТ-д хүлээлгэн өгсөн байна.
Одоогоор хоёр иргэний бие хэвийн байгаа аж.